Үйл явдал2 мин унших

Сенат, төлөөлөгчдийн танхимын гишүүдтэй уулзлаа

Сенат, төлөөлөгчдийн танхимын гишүүдтэй уулзлаа

АНУ-д албан томилолтоор ажиллаж буй Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй УИХ дахь Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчид өнөөдөр Сенатын танхимын гишүүн Жон Бүүзман, АНУ-ын төлөөлөгчдийн танхимын гишүүн Дина Тайтус, Райн Зинке зэрэг тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа.

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл Монголд ардчиллыг бэхжүүлэхийн тулд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх бодлогын улс төр чухал бөгөөд Ардчилсан намын бодлогын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр АНУ-ын төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх саналаа илэрхийлэв. Сенатор Бүүзман Монгол улс хоёр том гүрний дунд оршдог, бүс нутагтаа ардчиллын үлгэр жишээ улс болохын хувьд Америктай үнэт зүйл нэгтэй, стратегийн түнш тул дэмжиж хамтран ажиллахдаа баяртай байх болно гэв.

Сенат, төлөөлөгчдийн танхимын гишүүдтэй уулзлаа

Хатагтай Тайтус нь өмнөх сонгуулийн хугацаанд Америк-Монголын парламентын бүлгийг хамтран даргалж хоёр улсын харилцааг өргөжүүлэх чиглэлээр олон жил ажиллаж ирсэн Монголын анд нөхөр бөгөөд энэ удаагийн парламентад ч мөн уг бүлэгт орж удирдан ажиллах боломжтой болохоо илэрхийлэв.

Харин Бүгд найрамдах намын талаас Америк-Монголын бүлгийг даргалж ажиллах саналыг төлөөлөгч Зинкед тавьсныг нааштайгаар хүлээн авав. Тэрээр АНУ-ын худалдааны болон геополитикийн бодлогын талаар мэдээлэл өгч хоёр улсын харилцааг дэмжиж ажиллахаа илэрхийлэхийн зэрэгцээ тэнгисийн цэргийн тусгай албанд алба хаасан бэлтгэл офицер, түүх сонирхдог хүний хувьд Чингис хааныг хүндэлдэг тухайгаа ярив.

Төлөөлөгчид сенатын гишүүн МакКормикын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Люк Бүрке, сенатор Билл Кассидигийн ажлын албаны дарга Марк Малон, гадаад бодлогын ахлах зөвлөх Жол Херст нартай уулзаж худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэл зэрэг асуудлаар санал солилцлоо.

Ардчилсан намХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2014
  2. 2012
  3. 2009