Үйл явдал2 мин унших
ХХНББХ: Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны (2025.12.09)-ийн хуралдаан 14:03 цагт Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, М.Ганхүлэг, Ц.Мөнхтуяа, О.Саранчулуун, Б.Хэрлэн, С.Эрдэнэбат, Д.Бум-Очир, С.Зулпхар, Б.Найдалаа, М.Сарнай, Л.Энхнасан, Д.Ганмаа, Т.Мөнхсайхан, Д.Рэгдэл, Б.Түвшин, Д.Энхтуяа нарын буюу нийт гишүүдийн 55.2 хувийн ирцтэйгээр хуралдаж, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Д.Рэгдэл, Г.Хосбаяр нарын энэ оны долдугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ.Хууль санаачлагчийн илтгэлийг Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга танилцууллаа.
Хуулийн 23.1-д “Засгийн газар төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын судалгааны үндсэн чиглэлд санхүүжилтийн дэмжлэг олгоно” гэж заасан бөгөөд эрдэм шинжилгээний байгууллагад энэ төрлийн байгууллагын зэрэглэлд хамаарах, тодорхой шалгуур үзүүлэлт хангасан эрдэм шинжилгээний хүрээлэн бүхий их сургуулийг хамааруулахаар Дээд боловсролын тухай хуульд заасан нь хэт явцуу байна гэж хууль санаачлагчид үзжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллагыг төрийн байгууллага гэж үзэхээр хуульд заасан бөгөөд улсын төсвөөс санхүүждэг, зардал нь урьдчилсан төлөвлөгдсөн байдаг төрийн байгууллагууд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулагдах тендер шалгаруулалтад оролцоход урьдчилан төсөв гаргах боломжгүй байдгийг тэрбээр танилцуулгадаа онцолсон юм.
лсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих, эсэх талаар төсөл тус бүрээр санал хураалт явууллаа. Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 64.7 хувь, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 58.8 хувь, Шинжлэх ухааны академийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн 64.7 хувь нь дэмжив
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба
