Байр суурь3 мин унших
Б.Мөнхсоёл: Гишүүний ажлыг улс төрийн оноо авахын төлөө хийж байгаа нь улс орныг хүнд байдал оруулж байна!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь3 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Уг тогтоолын төслийн 5 дахь заалтыг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг, хуралдаанд оролцсон гишүүдийн 58.1 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хороодын санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:
Гишүүд ирцийн асуудал дээр санаа зовж эхэлцгээж байна. Шалтгаантай гишүүд их бий. Тухайлбал, одоо болж буй Оюутолгойн сонсголд гишүүд оролцож байгаа. Маш чухал асуудал дээр богино хугацаанд ажиллах ажлын хэсэг гарсан.
МАН-ын дотоод хямралын нөлөөгөөр бид хугацаа алдсаныг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын иргэн хүнийхээ хувьд борлуулалтын 2 хувийн хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудалд н.Батхүү хуульчийг дэмжсэн. Судлаад, дэд ажлын хэсгийн танилцуулгыг сонсоход хууль эрх зүйн орчны хүрээнд ажлын хэсгийн ахлагч П.Сайнзориг гишүүний уншсан тогтоолын төсөл гарч байгаа юм.
Тэгэхээр хамгийн боломжит дээд хэмжээндээ дэмжиж байна гэсэн үг. Цаг хугацаа алдахгүйн тулд энэ асуудлыг цаашид хууль эрх зүйн орчинд бүрэн хэмжээнд шийдэхийн тулд ЗГ-т чиглэл өгч байгаа.
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал, үнэлгээний асуудал дээр ч мөн анхаарах ёстой. Анх удаа орон сууц авч байгаа иргэдээ борлуулалтын 2 хувийн татвараас чөлөөлөх заалт орсон байгааг хэлэх нь зүйтэй.
Монголд нэг аюул байна. Зөвхөн сонгогч иргэддээ таалагдахын төлөө биш бүх төрлийн асуудалд судалгаа нотолгоо, статистик тоо баримттай хандах гэхээр үргэлж нэг зүг рүү шиддэг. Ингэхээр ажил хийх боломж бололцоо багасчих гээд байна шүү!
Нэг талдаа төсвийн орлого 2 их наяд гэж ярьж байсан бол одоо 3 руу орж байна. Төсвийн орлого бүрдэхгүй байна гээд. Нөгөө талдаа намуудаас татварын өршөөлийн хууль гаргахаар ажиллаж байгаа. Цалин, тэтгэвэр нэмнэ гэчихээр нийгэмд хүлээлт үүсээд, эргээд хэрэглээний үнийн индекс буюу инфляцыг өсөхөд нөлөөлчихдөг.
Төр оршихуй дор татвар байна. Татвар төлж байгаа хүмүүстээ бизнесийн таатай, шударга орчныг л бүрдүүлэх ёстой. Тэр нь өөрөө тэгш, шударга үйлчлэх ёстой. Нэг хэсэг нь танил талтай гэж чөлөөлөгдөөд, нөгөө хэсэг нь шударга зарчмаа баримталж төлөөд явснаараа хохироод байвал зах зээлийг доргионо.
2. Засаглал сайн байх хэрэгтэй байна. Аливаа шийдэл, гүйцэтгэл ил тод байх ёстой. Авлига хээл хахуулиас ангид байх ёстой. Энэ олон асуудлаа цогцоор нь ярьж сурахгүй бол, улс төр бодлого 2 тэнцвэртэй оршин тогтнохгүй бол цаашдаа улсын нөхцөл байдал хэцүүдэхвий гэж санаа зовниж байна.