Байр суурь1 мин унших
О.Саранчулуун: НӨАТ-ын хөнгөлөлтийн жагсаалтад ХБИ-ийн амьдралыг хялбарчлах туслах технологиудыг оруулах боломжтой юу?
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын чуулганы /2026.06.18/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Татварын Ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцүүллээ.
Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
Татварын ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор үл маргах журмаар гаргуулах татварын өрийн хэмжээ тухайн орлогын 80%-аас хэтрэхгүй байхаар заажээ. 80% гэдэг тооны ард ямар тооцоолол байсан бэ?
НӨАТ-ын хөнгөлөлтийн жагсаалтад туслах хэрэгсэлтэй холбоотой ямар ангиллууд байдгийг асуутал гаалийн татвар дээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тохируулах тоног төхөөрөмж, автомашины асуудлыг дурдсан. Тэгэхээр үүнээс давсан буюу эрүүл мэндийн туслах бүтээгдэхүүн гэдэг ангилал дээр таяг, тэргэнцэр, сонсголын аппарат, алхуулагч гэдэг юмуу, эрүүл мэндийн ямар багаж хэрэгслүүд тооцогддог вэ?
Жагсаалт нь хамгийн сүүлд хэзээ шинэчлэгдэн батлагдсан бэ? Учир нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралыг хялбарчлах туслах технологиудын үнэд НӨАТ шингэчихээр өртөг нь өсөөд байдаг гэсэн үг.