УИХ-ын чуулганы /2026.05.22/-ны нэгдсэн хуралдаанаар Татварын Ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг дараах байр суурийг илэрхийллээ.Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 23.1-т шатлалтай хөнгөлөлтийн асуудлыг тусгасан байна. Үүнийг шатлалгүй болгоод сарын 79200 төгрөгийн хөнгөлөлттэй байхаар өөрчилжээ. Жилд 840 тэрбум төгрөгийн нөлөөлөл төсөвт үүсэж байна гэлээ. Хөдөлмөр эрхлэгчдээ дэмжих зорилгыг ойлгож байна. Гэхдээ НДШ-ийн тогтолцоогоор дэмжвэл илүү дэмтэй юм. ХХОАТ-ын хөнгөлөлтийг нийтээр нь гэхээс илүү бага орлоготой, дөнгөж ажил эрхэлж эхэлж байгаа залуус, ипотекийн зээлтэй, бага насны хүүхэдтэй иргэд рүү чиглүүлбэл нөлөөлөл нь сайн байх болов уу гэж хараад байна. Хэлэлцүүлгийн явцад энэ асуудлаар зарчмын зөрүүтэй санал гаргах бодолтой байна. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар 0-ээс 6 сая төгрөгийн орлого дээр жилд 240 мянган төгрөгийн хөнгөлөлт өгч байна. Тэгэхээр 2 сая 500 мянган төгрөг хүртэлх цалинтай хүмүүсийн орлогоос 10 биш 5%-ийн татвар авдаг байх өөрчлөлтийг хөнгөлөлтөөрөө бий болгочихвол хэрэгтэй хүмүүстээ нэлээн дэмтэй. Тиймээс Татварын ерөнхий газарт энэ өөрчлөлт төсөвт ямар нөлөө үзүүлэхийг, нөгөө 840 тэрбум төгрөгт ямар өөрчлөлт орох тооцооллыг хийгээд үзээч гэсэн хүсэлт тавьж байна. Энэ тооцоолол дээр үндэслэж хэлэлцүүлгийн явцад өөрчлөлт оруулах боломж гарах уу?Одоогийн 23 дугаар зүйлийн 4 дээр анх удаа орон сууц худалдан авч буй тохиолдолд 6 сая төгрөг хүртэлх хөнгөлөлт өгдөг. Байраа худалдан борлуулсны 2%-ийн татварыг хөнгөлөх гэхээсээ илүүтэйгээр анх удаа орон сууц авч байгаа залуучуудаа дэмжих бодлогоо барьж, буцаан олголтын хэмжээг нэмэх бодлого баривал нөлөөлөл нь өндөр гэж хараад байна.
УИХ-ын чуулганы /2026.05.22/-ны нэгдсэн хуралдаанаар Татварын Ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Түвшин дараах байр суурийг илэрхийллээ.Татварын Ерөнхий хуульд татварын бүртгэл, тайлагнал, төлөлт, зөрчил, гаалийн бүрдүүлэлт гэсэн 5 хэсгийг томьёолоод, тооцооллын аргачлалыг нээлттэй нийтэлдэг аргыг нэвтрүүлэх нь зөв. Гэхдээ одоо байгаа хандлага, арга зүйгээр хэрэглэх нь ямар ч үр дүнгүй. Татвар төлөгчид үнэлгээгээ нээлттэй хардаг, санал гомдлоо гаргадаг, ил тод байдал болон татварын татвар төлөгчийн эрх ашгийг хангадаг байдлаар оруулж суулгах юм бол татварын албанд дэвшил болно. Бичил, жижиг бизнес эрхлэгчид мэдээлэл дутмагаас эрсдэлтэй ангилалд орчихдог. Тэдэнд хэрхэн туслах вэ?Татвараа төлж чадахгүй байгаа ААН-үүдийн орлогыг 80/20-оор хуваахыг 50/50 болгочихмоор байна. 63.1.4 дэх заалтыг хасахгүй бол хэрэгжихгүй. Татварын ачааллын гол асуудал нь бодит татвар, нэрлэсэн татвар 2. ААНОАТ ангилалд маш олон хөнгөлөлт чөлөөлөлтийг өгч байна. Хуулиа тойруулж хөнгөлөлт чөлөөлөлт өгөх нь хэрээс хэтэрлээ. Төр авахыгаа авдаг. Гагцхүү шударга зарцуулдаг болох нь чухал. Мөчрөө дийлэхээ больтол нь хөнгөлт, чөлөөлөлт өгчихөөр авдаг юмаа ч авч чадахаа больсон.Тиймээс бодит татварыг бууруулах хэрэгтэй. ААНОАТ 10% байхад бодит татвар 36%-тай байх судалгааг 5-6 жилийн өмнө гаргаж байсан. Хэвээрээ байх шиг байна. Татвар ногдох орлогыг бодитойгоор бууруулаад бодит татварын ачааллыг үе шат руу нь оруулах хэрэгтэй. Энэ шатлалуудыг ойртуулбал ААН-үүд жижгэрнэ шүү дээ. Бодитойд татвар ногдох орлогын шатлал буурснаараа ААН-үүд босоод ирэхгүй. Тиймээс шатлалуудыг буулгахаасаа илүү бодит татварыг бууруулчихвал яадаг юм. Татвар ногдох орлогоос хасагдах зардлыг нь нэмэгдүүлэх ийм бодлого бодож байгаа юу? Татварын багц хууль болонАж ахуй нэгжийн орлогын албан татварыг хөнгөлөлт чөлөөлөлтөөс нь салгаад цэгцлэх цаг болсон.
УИХ-ын чуулганы /2026.05.22/-ны нэгдсэн хуралдаанаар Татварын Ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг дараах байр суурийг илэрхийллээ.Татвар бол зөвхөн орлого төвлөрүүлэх механизм биш. Энэ нь гажуудлыг бий болгосон. Татварын хууль тогтоомж, арга хэрэгсэл бол эдийн засгийн өсөлтийг дэмжих, нийгмийн тэгш байдлыг хангах, төрийн чиг баримжаагаа тодорхойлох маш хүчтэй механизм юм. ЗГ-аас ААН-үүдээ, иргэдийнхээ татварын дарамтаас хөнгөлж, чөлөөлж эдийн засгийг идэвхжүүлэх үзэл санаагаар концепцоо оруулж иржээ. ААН-үүдтэй уулзалт хийгээд явж байх үеэр шударга бус байна, хувь хэмжээ гэхээсээ илүү процесс нь төвөгтэй дарамттай байна. Шударгаар татвар төлөөд байхад хажууд ямар нэгэн байдлаар зайлсхийдэг этгээдүүд байна гэдэг. Тэгэхээр дагаж орж ирсэн Хүн амын орлогын албан татварын хуульдиргэдийн орлогыг татвараас 100% чөлөөлж байгааг дэмжиж байна. Ийм байх ёстой. Ингэж байж төр нь татварынх нь дарамтыг багасгаж, амьжиргааг нь, эдийн засгийн эргэлтийг нь сайжруулах бодлого зөв явна. Нийтийн өргөдлөөр орон сууцаа борлуулсан тохиолдолд 2 хувийнх татварыг нь байхгүй болгох асуудлыг нарийвчилж, алдаа мадаггүй оруулж ирсэн байна. 1 асуулт байна. Бүх нийтээрээ шударгаар татвараа төлдөг тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлт орж ирсэн үү?Түүний асуултад Сангийн сайд З.Мэндсайхан хариуллаа.
УИХ-ын чуулганы /2026.05.22/-ны нэгдсэн хуралдаанаар Татварын Ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин дараах байр суурийг илэрхийллээ.Татварын Ерөнхий хуульд ААН-үүдээс удаан хугацааны турш хүсэж байсан саналуудаас орж ирсэн нь талархууштай. 63.2-т татварын өр барагдуулах албадлагын арга хэмжээг хөнгөвчлөх заалтыг дэмжиж байна. ААН-үүд үйл ажиллагаагаа хэвийн явуулж, дампуурах эрсдэлээс нь сэргийлж орлогыг нь хамгаалах, тасалдалгүй үйл ажиллагаа явуулах бололцоог олгожээ. Одоох татварын өрийг нь хураахын тулд дансыг нь хааж, орлогыг нь татдаг биш 20%-ийг нь үлдээж үйл ажиллагаанд нь зарцуулах заалт оруулах нь зөв. Харин энэ 20%-ийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх бололцоо эргэж хараач гэдэг саналтай байна. ААН-үүдийн хувьд цалин, нийгмийн даатгалын зардал нь үйл ажиллагааны зардлын 25-аас 35%-тай дүйдэг жишиг бий. Тэгэхээр хувь хэмжээг нь 30% болгоод үлдээчихвэл ажилчдынхаа цалин, НДШ-ээ төлөөд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах бололцоог нээж өгөхөөр заалт болж чадна. Нөгөө талаас энэ хуулийн за зүйл заалт маань бас хувь аж ахуй хувь хүмүүст хамааралтай байгаа. Олон улсад protected amount буюу хамгаалагдсан орлогын хэмжээ гэж бий. Үүнийгтогтмол хувь, тогтмол дүнгээр тооцдог. ААН-үүдэд 30%, хувь хүмүүс дээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ч гэдэг юм уу ийм тодорхой дүн тавих саналтай байна. 20 хувь байх заалтшүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 89-тэй зөрчилдөхөөр харагдаж байна. Хувь хүн татвар төлөхдөө нэг удаа гаргах төлбөрийн хэмжээ цалин хөлсний 50%-аас хэтэрч болохгүй заалт бий. Дээр нь тодорхой хэмжээний төлбөр гаргуулж болохгүй орлогууд бий. Тэгэхээр хувь хүн болон ААН 2-ыгялгаад тодорхой амьжиргааны баталгааг хангах дүнгээр нь тогтоож өгөх саналтай байна.