#Коммент1 мин унших
НӨАТ төлөх хугацааг 2 хүртэлх сараар хойшлуулна

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн, энэ долоо хоногт эцсийн хэлэлцүүлгийг хийх юм. Татварын хуулийг шинэчлэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ахлаж байгаа. Тэрээр иргэн, ААН-ийн татварын дарамт, ачаалал, хувь хэмжээг бууруулахад анхаарч ажиллаж байгаа гэдгээ илэрхийлээд буй.
Тухайлбал, иргэд, ААН-д ирэх татварын дарамтыг 4.1 их наяд орчим төгрөгөөр бууруулах тооцоолол хийж Татварын хуулийг шинэчлэн боловсруулаад байна.




Мөн аж ахуйн нэгжүүдийн өмнө тулгардаг хамгийн том хүндрэлүүдийн нэг бол орлого нь бүрэн орж ирээгүй байхад НӨАТ төлөх шаардлага үүсдэг асуудал юм. Үүний улмаас олон жижиг, дунд бизнесүүд мөнгөн урсгалын хүндрэлд орж, өндөр хүүтэй зээл авах, өрийн дарамтад орох нөхцөл байдал бий болсоор ирсэн.
Иймд НӨАТ-ын тухай хуульд импортын барааны мэдүүлэгч хүсэлт гаргасан тохиолдолд татвар төлөх хугацааг 2 хүртэлх сараар хойшлуулах зохицуулалтыг тусгалаа.
- Бизнесийн мөнгөн урсгалыг дэмжинэ
- Санхүүгийн дарамтыг бууруулна
- Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бодит дэмжлэг болно
Татварын тогтолцоог бизнес эрхлэгчдэд ээлтэй, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн хэлбэрээр шинэчлэхэд анхаарч ажиллаж байна.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
