#Тойрог2 мин унших
2027 онд Баянгол дүүрэгт 428,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 34 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 2027 онд Баянгол дүүрэгт 428,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 34 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр улсын нэгдсэн төсөвт тусгуулан ажиллалаа.
Онцлох төслүүд:
Боловсрол: Гэрт ойр сургууль, дэлхийн хэмжээний боловсрол
- 480 суудалтай “Шинэ эхлэл” ОУ-ын хөтөлбөртэй сургуулийн барилга
- Өсвөрийн инженерүүдийн, инновацын төв шинээр барих
- Сэтгэмж сургууль / Усан бассейн бүхий спорт заалны барилга
- Эрдмийн ундраа сургууль / Усан бассейн бүхий спорт заалны барилга
- 47-р сургууль / Усан бассейн бүхий спорт заалны барилга
- Тусгай хэрэгцээт хүүхдийн 70-р сургуулийн их засвар
- 34-р цэцэрлэгийн барилгыг шинээр барих (240 ор)
- Цэцэрлэгийн барилга, 300 ор
- 13-р Сургуулийн өргөтгөлийн барилга, 640 суудал
- Эрин эверест интернешнл сургуулийн барилга худалдаж авах
- Боловсролын салбарын тоног төхөөрөмж (4 тэрбум төгрөг)
- Боловсролын хүртээмжийг сайжруулах төсөл
Эрүүл мэнд: Иргэнд ойр чанартай эрүүл мэндийн үйлчилгээ
- Гэр бүлийн төрөлжсөн сувилал шинээр барина
- Бүх эмнэлгт туулах чадвар сайтай түргэн тусламжийн машин олгоно
- Улсын гуравдугаар төв эмнэлгийн барилгын их засвар
- Дүүргийн хүүхдийн эмнэлгийн их засвар, шинэчлэл
- Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн засвар, шинэчлэл, өргөтгөлийн ажлыг бүрэн дуусгана
- Эрт илрүүлгийн жишиг төвийн барилга
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилга
- “2 тэрбум” төгрөгийн тоног төхөөрөмж олгоно
Орчны тохижилт: Амьдрах орчныг сайжруулах чиглэлд
- Цахилгаан болон энгийн дугуйн зам (5,1 км)
- Баянгол дүүргийн 21-р хороонд гал түймэр унтраах, аврах анги байгуулна
- Ус, дулаан дамжуулах 95 дугаар төвийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийг хийснээр 3, 4 дүгээр хорооллын гол замын шугам хоолойн засвар, шинэчлэлийн улмаас гол замыг жил бүр ухах шаардлагагүй болно
- Дүүргийн хэмжээнд авто замын сүлжээнд өргөтгөл, шинэчлэл хийнэ
- Цагдаагийн 1-р хэлтсийн барилга
ЖДҮ дэмжих төсөл:
- Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд оёдлын машин олгох төслийг үргэлжлүүлнэ. Жижиг, дунд болон өрхийн үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд Баянгол дүүргийн 1,500 иргэнд оёдлын машин, тоног төхөөрөмж олгож, ажлын бүтээмж, орлогыг нэмэгдүүлж, тогтвортой үйлдвэрлэл эрхлэх боломжийг бүрдүүллээ.
- Өрхийн үйлдвэрлэлд ногоон эрчим хүчний шийдлийг нэвтрүүлэх ажлыг үргэлжлүүлнэ. Баянгол дүүргийн 75 өрхийн үйлдвэрлэл эрхлэгчийг 5 кВт-ын hybrid нарны цахилгаан үүсгүүр, нарны панель, батарейн системээр хангах ажлыг эхлүүлж, өрхийн цахилгааны зардлыг бууруулж, найдвартай эрчим хүчний эх үүсвэр бий болгож, нэмэлт орлого олох боломжийг бүрдүүллээ.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
