Үйл явдал1 мин унших
ТӨСӨВ 2027: Гол өөрчлөлтүүд

Ирэх оны улсын нэгдсэн төсөв төрийн үрэлгэн зардлыг буюу урсгал зардлыг 493 тэрбум, хөрөнгийн зардлыг 497 тэрбум төгрөгөөр танаж нийгмийн халамж, цалин тэтгэвэр, боловсрол эрүүл мэнд гээд иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих төсөв боллоо.
ТӨСӨВ 2027: Гол өөрчлөлтүүд
Нийгмийн халамж: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, өрх толгойлсон эх, эцэг болон асаргаа шаардлагатай хүүхдэд олгох тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэнэ. Хүнсний талоны үнийг нэмэгдүүлж, нэмэгдсэн тэтгэвэр, тэтгэмжийг 11 дүгээр сараас эхлэн олгоно.
Цалин: Төрийн тусгай болон төрийн захиргааны албан хаагчдын цалин нэмэгдэнэ.
Боловсрол: Хиймэл оюун ухаанд суурилсан цахим ангиуд байгуулна. Аймаг, дүүрэг бүрд ногоон эрчим хүчээр шийдсэн сургууль барина. ЕБС-ийн 6, 7-р ангийн сурагчдын үдийн хоолыг төр санхүүжүүлж, дотуур байруудын тоног төхөөрөмжийг шинэчилнэ.
Эрүүл мэнд: Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн засвар, шинэчлэл бүрэн дуусна. Сум бүр туулах чадвар сайтай түргэн тусламжийн машинтай болно.
Бусад: Шүүхийн байгууллагуудыг иж бүрэн камержуулна. "Бэрхийн уурхай"-н хохирогчдын нөхөн төлбөрийг төр олгоно. "Эко өрх"-ийг дэмжиж, ногоон шийдэл нэвтрүүлэх айл өрхүүдэд хөнгөлөлттэй зээл олгоно.







Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
