Үйл явдал1 мин унших
Улсын харцагын болзол хангасан Ө.Батсуурийг урамшууллаа

Архангай аймгийн Тариат нутгаас төрсөн, Hera Holding группийн бөх Ө.Батсуурь улсын баяр наадамд амжилттай барилдаж, Улсын харцага цолны болзол хангасан нь бахархалт сайхан үйл явдал байлаа.
Ө.Батсуурь дүүгийн цолны мялаалга наадамд оролцож амлалт ёсоор хоёр өрөө орон сууц болон 30 сая төгрөгийн урамшууллаа УИХ-ын гишүүн гардуулан өглөө.
Тэрбээр "Түүний анхны багш, Монгол Улсын Гавьяат багш, аймгийн заан Д.Нарангэрэл, Үндэсний бөхийн багш, Монгол Улсын гарди Д.Рагчаа, Монгол Улсын начин, Тариат сумын Нутгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Адъяабат нарыг тус бүр 10 сая төгрөгөөр шагнан урамшууллаа.
Өвгөдийн сүр хүч, ёс жудаг, хийморь золбоо шинэ үеийн бөхчүүдээр дамжин үргэлжилж байгаад баяртай байна.
Ө.Батсуурь дүүдээ цаашдын барилдаанд нь өндөр амжилт, гэр бүлд нь сайн сайхны дээдийг хүсэн ерөөе…





