Онцлох мэдээ2 мин унших

Татварын хуулийг хэлэлцлээ

Татварын хуулийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2026.06.12/-ны өдрийн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн П.Ганзориг байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа

Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ гишүүн нараас 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд аж ахуйн нэгж, байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд олимп, тивийн наадмын төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг албан татвараас хасаж, хөнгөлөх зохицуулалтыг тусгах,

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд татварын өр барагдуулах ажиллагаанд татвар төлөгчийн санхүүгийн чадамж, бизнесийн үйл ажиллагаанд учирч болзошгүй хүндрэл, эрсдэлийг харгалзан дансыг бүхэлд нь битүүмжлэх бус, дансанд орох орлогын 20 хувийг дансанд нь үлдээх зохицуулалтыг 30 хувь болгон нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгах,

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд туссан НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэх босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэх зохицуулалтыг иргэн, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдээс өнгөрсөн 2 жилийн хугацаанд ирүүлсэн саналд үндэслэн хасах,

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд туссан өндөр үнэлгээтэй суудлын автомашинд татвар ногдуулах босго үнийг 100,000 ам.доллар буюу гадаад валютаар тогтоосныг Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгтэй нийцүүлэх асуудлыг тусгасан.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Эдийн засаг, ХудалдааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2008