Байр суурь1 мин унших
П.Батчимэг: Иргэдийн ажилтай байгаа нь ялтай байгаатай адил байна!

УИХ-ын чуулганы /2026.05.22/-ны нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын багц хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Батчимэг дараах байр суурийг илэрхийллээ.
Засгийн газраас “дундаж давхаргыг тэлэх, иргэдийн бодит орлого, худалдан авах чадварыг сайжруулах” гэсэн нэрийн доор дүр үзүүлсэн, аргацаасан хуулийн төсөл өргөн барьсан нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлтөөс харагдаж байна.
Манай улсад ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авч байгаа 1,3 сая хүн байна. Гэвч өнөөдөр эдгээр хүмүүсийг “дундаж давхарга” гэж хэлэхэд хэцүү болсон. Учир нь нийгмийн дундаж давхаргын иргэд цалин хөлсний орлогоосоо хувь хүний орлогын албан татварт 10-20%, НДШимтгэлд 11,5% нийт 31,5%-г шууд суутгуулж байна. Дээр нь НӨАТ-10%, Нийслэл хотын албан татвар-2%, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвар-2%, тээврийн хэрэгслийн татвар гээд үзвэл авч байгаа цалин хөлсний орлогынхоо үндсэндээ 50%-г буюу талыг нь төрд өгч байна. Ингээд үзэхээр албан секторт ажиллаж байгаа иргэдийн хувьд АЖИЛТАЙ БАЙНА ГЭДЭГ ЯЛТАЙ БАЙГААТАЙ адил байна.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн




