Байр суурь1 мин унших
Ц.Мөнхбат: НӨАТ төлдөггүй ААН-үүдийг олноор бий болгох нь оновчтой шийдэл биш!
УИХ-ын чуулганы /2026.06.18/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Татварын Ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцүүллээ.
Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат:
Монгол Улсад эдийн засгийн өөрчлөлтүүд бий болж байна. НӨАТ-ын босгыг өөрчлөх санал орж ирээд уналаа. НӨАТ төлдөггүй ААН-үүдийг олноор бий болгох нь сайн зүйл биш. Татвар төлөгч компаниудад үр дагавар нь очих асуудлыг ч мөн адил ойлгож байна. Эдгээрээс өөр шийдэл байхгүй гэж үү? Бүгд төлдөг болох нь мэдээж тодорхой. Харин анхан шатны буюу дөнгөж бойжиж буй ААН-үүдэд хөнгөлөлтийн хувь хэмжээг ахиу тавьж өгөх хувилбар байж болохгүй юу? Сангийн яам, Татварын ерөнхий газраас асууя.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн




