Байр суурь2 мин унших
Н.Алтаншагай: Татварын байгууллага татвар төлөгчдийг айлгах, хорьж цагдддаг арга барилаасаа ухрах ёстой!
УИХ-ын чуулганы /2026.06.18/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Татварын Ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцүүллээ.
Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:
Өр төлөгчдийн ачааллыг бууруулахад чиглэсэн хуулийн төслийг дэмжиж байгаа. Төсөлтэй холбоотойгоор тодруулах зүйлс байна.
Нэгт, ААНОАТ-ын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр жижиг дунд бизнесүүдэд ямар өөрчлөлт, дэмжлэг олгохоор тусгав? Жижиг дунд бизнесүүд мэдээлэл дутмаг байдлаасаа үүдэн зарим хуульд заасан хөнгөлөлтүүдээ эдэлж чадахгүй нөхцөл байдал үүсдэг. Тэгэхээр энэ хуулийн өөрчлөлт шинэчлэлтийн талаар сургалт, сурталчилгаа хийж ААН-үүдэд мэдээлэл хүргэх шаардлагатай.
Хоёрт, жижиг дунд бизнесийн татварын ачаалал яг ямар байгаа гэж үзэж байна?
Гуравт, Хуулийн үзэл баримтлал дээр байгаа нэг зүйлийг тодруулъя. Тухайлбал, ААНОАТ-ын татварын тайлан тушаах, төсөв төлөх хугацааг хойшлуулна гэж байгаа. Ингэснээр ямар үр дүн авчрах юм. Хууль шинэчлэгдээд сайжраад л явах ёстой. Хэт таалагдах гэдэг өнцгөөсөө хуулиудад ухралт орох вий!
Дөрөвт, Аж ахуй нэгжийн данс хаадаг байдлыг хэрхэн зохицуулах юм. Татварын байгууллагын татвар төлөгчдийг айлгах, шалгах, хорих цагдах арга барилаас ухралт хийх ёстой. Татвар төлөгч иргэн ААН-үүдэд татварын албаны үйлчилгээний харилцаа хандлагад өөрчлөлт гарахыг ААН-үүд хувь хүмүүс шаардаж, хүсэж, хүлээж байгаа. Нэг өглөө босож ирээд л нээлээ гэдэг, нэг болохоор л хаалаа болчихдог. Үүн дээр бодлогын ямар өөрчлөлт орж байгаа вэ?
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
