Байр суурь1 мин унших
О.Саранчулуун: Дансаа хаалгасан ААН-үүдийн цаана нийгэм, хүн ам зүйн ямар асуудал байсныг судалсан уу!
УИХ-ын чуулганы /2026.06.18/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Татварын Ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцүүллээ.
Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
Өнгөрсөн удаагийн чуулганы үеэр энэ хуультай холбоотой асуулт асуусан.
Нэгт, жилд дунджаар хэдэн хуулийн этгээдийн дансыг хааж, үл маргах журмаар татварын орлогоос суутган авсан тоогоо гаргаач гэж асуусан. Дансаа хаалгасан ААН-үүдийн цаана ямар нийгэм, хүн ам зүйн асуудал байсан юм бол. Тэр талаар судалсан уу?
Хоёрт, Хөгжлийн бэрхшээлтэй хүн эцсийн өмчлөгч нь байхаар ААН хэр байсан бэ? гэдэг дээр мэдээллээ бэлдэж ирсэн байх гэж найдаж байна.
Гуравт, энэ хуулийн төсөлд зааснаар татварын өрийг гаргуулсны дараа татвар төлөгчийн банк дахь дансанд ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах татварын өрийн хэмжээ нь тухайн орлого нь 80%-аас хэтрэхгүй байна гэж заасан. 80%-ийн ард ямар тооцоолол байгаа вэ?
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

