Үйл явдал2 мин унших

Г.Уянгахишиг: УИХ-д өргөн барьж буй хууль, тогтоомжид хүний эрхийг хязгаарлаагүй байх шаардлагыг тавьдаг болсон

Г.Уянгахишиг: УИХ-д өргөн барьж буй хууль, тогтоомжид хүний эрхийг хязгаарлаагүй байх шаардлагыг тавьдаг болсон

Өнөөдөр /2025.12.10/ хүний эрхийн олон улсын өдөр тохиож буй.

УИХ-ын хуульч гишүүн Г.Уянгахишиг УИХ нь хууль баталдаг дээд байгууллагынхаа хувьд хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой үүрэгжүүлсэн том зохицуулалттай болсныг онцоллоо.

2024 оны Улсын Их Хурал нь хүний эрх, эрх чөлөөг хангах, хууль зүйн баталгааг бий болгох тал дээр өндөр ач холбогдол өгч ажиллаж байна. Үүний эхлэл болгож 2025 оны зургадугаар сарын 27-ны өдөр Хууль тогтоомжийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт оруулсан.

Тус өөрчлөлтөөр хууль тогтоомж өргөн баригдах үед баримтлах зарчмыг тусгасан.

Үүнд,

  • Хүний эрх, эрх чөлөөг хангах хууль зүйн баталгааг бүрдүүлсэн байх

  • Ил тод байх- Уг зарчмаар иргэний мэдэх эрхийг хангаж буй хэрэг.

Хууль тогтоомж нь нийгмийн харилцааг зохицуулдаг гол бичиг баримтынхаа хувьд хүний эрхийн зөрчлийг бий болгох, эсвэл хамгаалах боломжтой зүйл. Энэ утгаараа аливаа хууль тогтоомжийн төслийг өргөн барьж буй тохиолдолд хүний эрхийг хязгаарлаагүй байх гэдэг зарчмыг барих ёстой.

Мэдээж зайлшгүй хязгаарлах шалтгаан бий. Үүнийг тусгайлан оруулж ирсэн. Хэрэв хүний эрх, эрх чөлөөг хязгаарлахаар бол

  1. Үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, нийгмийн аюулгүй байдлыг хангах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдолд

  2. ялгаварлан гадуурхахгүй байх.

  3. Тэр хуулийн хязгаарлалт нь зайлшгүй хамгийн бага бөгөөд тохиромжтой хэмжээндээ байх

Хуулийн төсөл өргөн барихад үнэлгээ хийгддэг. Нэг гол үнэлгээний хэсэг нь хүний эрх эрх чөлөөг хязгаарласан байна уу, хүний эрх эрх чөлөөг хангах хуулийн баталгааг бүрдүүлсэн байна уу гэдэг зохицуулалтуудыг оруулж ирсэн.

Энэ нь хууль тогтоомж батлах эрх мэдэлтэй байгууллага болохын хувьд УИХ үүрэгжүүлсэн том зохицуулалтыг хийсэн.

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009