Байр суурь2 мин унших

Б.Жаргалан: Цаашид бидэнд уул, уурхайн бус экспортыг яаж дэмжих, эдийн засгаа хэрхэн тэлэх вэ гэдэг сорилт тулгарч байна!

УИХ-ын чуулганы /2025.12.11/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

Цаашид уул, уурхайн бус экспортыг яаж дэмжих үү, эдийн засгаа хэрхэн тэлэх вэ гэдэг сорилт бидний өмнө зүй ёсоор тулгарч байгаа. Тиймээс олон улсын зах зээлийг эрэлхийлэх, шинэ зах зээлүүдийг нээх нь чухал. Нөгөө талаасаа ЕАЭЗХ-той түр хэлэлцээр байгуулах асуудал дээр анх орж ирэхэд удаа дараа "болгоомжлонгуй" байр суурийг  илэрхийлж байсан. 

Учир нь яах аргагүй геополитикийн хувьд онцлог нөхцөл байдалтай байгаа. Тэр утгаараа түр хэлэлцээр цагаа олсон эсэх тухай асуудал тулгарч байгаа. Анх энэ асуудал оны эхээр орж ирсэн. Тэр цаг хугацаанд миний хувьд "нэгэнтээ ингээд хэлэлцээр хийхийг зориод явж байгаа бол бэлтгэл ажлуудаа маш сайн хийх хэрэгтэй" гэсэн байр суурийг илэрхийлж байсан. 

Нэгт, бэлтгэл ажлууд гэдэг нь дотоодын ААН-үүдээ маш сайн мэдээллээр хангах ёстой. Хоёрт, тээвэр ложистикийн дэд бүтэц. Экспортод бараа нийлүүлэх чадавхыг эзэмшүүлэх хэрэгтэй. Тэр чиглэлээр бэлтгэл ажлаа эрт хийж эхлэхгүй бол гуравхан жилийн түр хэлэлцээр байж байгаа. За тэр хугацаанд бид хил нээгдлээ л бол асуудлуудаа шийдчихсэн, шууд бараагаа экспортод гаргаж байх нөхцөл байдалтай болох ёстой гэдгийг хэлсэн. 

Улсын Их Хурал ЗГ-т хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг хавар олгочихсон байгаа. Гарын үсэг зурагдчихсан. Өнөөдөр соёрхон батлах шатандаа явж байна. Ирээдүйн цаг дээр яриад баймааргүй байна. Бэлтгэл ажлууд чинь маш их цаг хугацаа авна. Иргэд, ААН-үүдийг мэдээллээр хангах явдал маш дутмаг байдаг. Анх Японтой хэлэлцээр байгуулах үед маш их алдаанууд гарч байсан. Тэрийг ч гэсэн тухайн үед хавар нэлээн ярьсан. Тэгэхээр бэлтгэл ажлын хүрээнд нэн ялангуяа ААН-үүдийг мэдээллээр хангах,  өрсөлдөөнд бэлтгэх, экспорт руу чиглэсэн зүйл дээр ХАҮТ юу хийж байгаа вэ. Төрөөс арга хэмжээ авч байгаа вэ. өнөөг хүртэл хийсэн ажлаа яримаар байна!

Б.Жаргалан: Цаашид бидэнд уул, уурхайн бус экспортыг яаж дэмжих, эдийн засгаа хэрхэн тэлэх вэ гэдэг сорилт тулгарч байна!

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Гадаад худалдааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2015
  2. 2014
  3. 2012