Үйл явдал2 мин унших
Эдийн засаг, хөгжлийн сайД Ж.Энхбаяр БНХАУ-ын Сангийн Дэд сайд Ляо Минийг хүлээн авч уулзлаа

Эх сурвалж:
Эдийн засаг хөгжлийн яамОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Эдийн засаг хөгжлийн яамМонгол Улс 2026 онд Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр буюу (КАРЕК/CAREC)-ийг даргалж байна. КАРЕК-ийн 25 жилийн ойн хүрээнд 2026 оны 9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Сайд нарын бага хурал, Хөгжлийн түншүүдийн яриа хэлэлцээр, Бизнес форум, Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум зэрэг өндөр түвшний арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сангийн дэд сайд Ляо Минийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар, хоёр орны хил холболтын төслүүдийг урагшлуулах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт, боомт, дэд бүтцийн хамтын ажиллагаа зэрэг асуудлуудыг хөндөн ярилцлаа.
Уулзалтын эхэнд Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр "Хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны хүрсэн түвшнийг ахиулах, эрчийг хадгалж, бодит үр дүнгээр улам бататган хөгжүүлэх нь чухал" болохыг тодотгов.
Мөн тэрбээр, "Хоёр улсын Төрийн тэргүүн нарын түвшинд худалдааны эргэлтийг 30 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг бодит үр дүнд хүргэхэд хилийн боомтын хүчин чадал, хил холболтын дэд бүтцийг сайжруулах, боомтын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь нэн чухал ач холбогдолтой. Гэвч сүүлийн жилүүдэд хоёр улсын хилийн боомтуудаар нэвтрэх ачаа тээврийн хэмжээ буурсаар байна. Иймд боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, ачаа тээврийн урсгалыг тогтвортой нэмэгдүүлэх чиглэлээр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай" гэдгийг онцлон тэмдэглэлээ.