Үйл явдал2 мин унших
Амжилттай хийгдсэн өрийн зохицуулалтын бондын дурсгал ирлээ

Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сангийн яамны залуучуудтайгаа хамт 2021-2026 оны 4-р сар хүртэлх хугацаанд олон улсын санхүүгийн зах зээлд “Сенчири” нэртэй нийт 3.0 тэрбум ам.долларын 5 удаагийн өрийн зохицуулалтыг хийж, хугацаа нь тулсан, өндөр хүүтэй гадаад бондуудыг бага хүүтэй, урт хугацаатай нөхцөлөөр дахин санхүүжүүлж ирсэн.
Энэ бол зөвхөн бонд гаргах тухай асуудал биш. Монгол Улсын олон улсын зах зээл дэх санхүүжилтийн суурь өртгийг тогтоох, хувийн хэвшилд гадаад зах зээлээс илүү таатай нөхцөлөөр эх үүсвэр татах боломж бүрдүүлэх, Засгийн газрын өрийн эргэн төлөлтийн дарамтыг бууруулахад чиглэсэн урт хугацааны өрийн удирдлагын бодлогын нэг хэсэг юм.
Сүүлд хэрэгжүүлсэн “Сенчири-4”, “Сенчири-5” өрийн зохицуулалтын арга хэмжээний дурсгал "Dealtoy" авчирч өглөө.
“Сенчири-4” бонд 2025 онд 2.26 хувийн эрсдэлийн нэмэгдэлтэй арилжаалагдсан бол “Сенчири-5” бонд 2026 оны гуравдугаар сард олон улсын зах зээлд 2.22 хувийн эрсдэлийн нэмэгдэлтэй арилжаалагдсан. “Сенчири-5”-д нийт 1.6 тэрбум ам.долларын захиалга ирсэн нь зарласан хэмжээнээс 3.2 дахин их байв.
Мөн “Сенчири-5”-ын хүрээнд 500 сая ам.долларын бондыг 6 жилийн хугацаатай, 5.95 хувийн хүүтэй арилжаалж, өндөр хүүтэй “Сенчири-2” болон хугацаа нь тулсан “Номад” бондын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлсэн. Үүний үр дүнд хүүгийн зардлыг 14.5 сая ам.доллар буюу 51.7 тэрбум төгрөгөөр бууруулж чадсан.
Энэ амжилтын ард Сангийн яамны залуучуудын маань мэргэжлийн ур чадвар, хариуцлагатай хөдөлмөр бий.
Санхүүгийн сахилга бат, өрийн зөв удирдлага бол эдийн засгийн тогтвортой байдлын чухал суурь юм.
