Үйл явдал1 мин унших
П.Батчимэг: Уул уурхайн бус экспортыг бодлогоор дэмжих шаардлагатай

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо /2026.05.05/ хуралдаж, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжиж буй бодлого, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.
Улсын хэмжээнд 2025 оны байдлаар 82,471 жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч байгаагийн 58,628 нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг. Энэ салбарт 555,500 хүн ажилладаг.

Цаашид орон нутгийн болон хамтарсан эх үүсвэрээр байгуулагдсан жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв, бизнес инкубатор төв, "Орон нутагт үйлдвэрлэв" төвүүдийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, ЖДҮХС-гийн эрх үүсвэрийг нэмэгдүүлж, зээлийн шалгуурыг уян хатан болгох, татвар, нийгмийн даатгалын таатай орчинг бүрдүүлэх, уул уурхайн бус экспортыг бодлогоор дэмжих шаардлагатай гэж үзэж буйгаа УИХ-ын гишүүн П.Батчимэг тодотгов.