Байр суурь1 мин унших

Д.Энхтүвшин: Евразийн орнууд руу мах, махан бүтээгдэхүүн экспортлохын тулд бэлтгэл ажил маш чухал

УИХ-ын чуулганы /2025.12.11/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

ААН-үүдийн төлөөлөлтэй уулзаж байхад "Хүнсний хувьсгал" хөтөлбөрийн хүрээнд зарим нэг чухал хүнсээ өөрсдөө хийдэг болохыг бодлогоор дэмжиж байгаа, ААН-үүд зээл аваад үйлдвэрүүдээ дөнгөж нээж байгаа гэсэн.  ААН-үүдийн хувьд эрсдэлтэй хэвээр байна гэдэг асуудлууд бий. Тэгэхээр Ж.Энхбаяр сайдаас "Хүнсний хувьсгал"-д хамрагдаад том зээл авчихсан ААН-үүд эрсдэлтэй, илүү өрсөлдөөнтэй орчинд орохоор байна. Тэр талаар мэдээлэл хийж өгөөч?

Экспортын бүтээгдэхүүн маань мал, мах, махан бүтээгдэхүүнүүд. ОХУ-д ямар хэмжээний үнийн дүнгээр  экспортолж байна? 3 жилийн дараа хэд болохуу гээд протоколд хэлж үлдээх тоо хэлээч?

Дээр нь мах махан бүтээгдэхүүний хувьд хорио цээртэй холбоотой бэлтгэл ажлууд их бий. Энэ гэрээ соёрхон батлагдмагц экспортолно гэж бодож байж магадгүй. Тэгэхээр бэлтгэл ажлыг хэдий хугацаанд хийхээр төлөвлөж байгаа вэ? 

н.Лхагважав ерөнхийлөгчийн ярьсан төлбөр тооцоотой холбоотой асуудал асуудал бий. Бид бензин шатахууныхаа төлбөрийг арайхийж зохицуулж байна. Тэгэхээр цаашид худалдаа хийхээр ААН-үүд маань төлбөр тооцоогоо яаж авахаар төлөвлөж төсөөлж төсөөлж байгаа вэ?

Түүний асуултад Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хариуллаа.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Гадаад худалдааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2015
  2. 2014
  3. 2012