Байр суурь2 мин унших
З.Мэндсайхан: ТӨК-ийн хуримтлагдсан ашгаас ажилчиддаа орон сууц авч өгөх шийдвэр гаргасан сайд нь биш компанийн захирал нь шалгагддаг байж болохгүй!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэв.
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан:
Төрийн өмчит үйлдвэрүүд ашиггүй байна, хэмнэлтгүй байснаар татвар төлөлтөд нөлөө үзүүлэхгүй, хулгай зэлгийний газар боллоо гэж яриад байгаа. Үүний нэг жишээ бол 2025 оны гуравдугаар сард Хүнсний Аудитын газраас гаргасан шаардлага байна.
Дархан руу ХХААХҮЯ-ыг шилжүүлэхтэй холбоотой зардал тухайн үедээ гарсан. Хөдөө аж ахуйн бирж гэдэг компанийн хуримтлагдсан ашгаас яамны 45, агентлагийн 7 гээд нийт 52 хүнд 3,1 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж, орон сууцны урьдчилгаа өгсөн байна. 9 гэхэд энэ зөрчлийг арилгах ёстой гэсэн даалгавар авсан. Даалгаврын биелэлт хэрхэн хангагддаг юм бэ?
Төрийн өмчит компанийн хуримтлагдсан ашгаас ажилчиддаа орон сууж авч өгдөг асуудал дээр та бүхэн ямар байр суурьтай байдаг вэ? Гаргасан энэ зөвлөмж чинь хэрэгжиж байгаа юу? Биржийн захирлын гаргаад байгаа шийдвэр биш, сайдын гаргасан шийдвэр шүү дээ. Сайдад ямар зөвлөмж өгч байсан бэ?
Ажлын хэсгийн төлөөлөл: Бид 2023 онд төрийн өмчит компаниудын санхүүд аудит хийж дүгнэлт гаргаад байнгын хороодод танилцуулсан. Энэ сэдэв байгаагүй.
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан:
Энэ асуудлыг хуулийн байгууллагад өгөх ёстой. Биржийн захирал хуримтлагдсан орлогоороо яамны ажилчдад байр авч өгөх сэтгэл байхгүй. Сайд нь хийлгэж байгаа. Тэр асуудал дээр та нар яагаад зөвлөмж өгдөггүй юм бэ?
Биржийн захирал яамны болон агентлагийн ажилчдад байр авч өгөх ийм зүй тогтол байх уу?