Байр суурь2 мин унших

Ц.Идэрбат: Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль одоо байгаагаасаа эрх зүйн орчин нь сайжирч байгаа

УИХ-ын чуулганы /2025.12.12/-ны өдрийн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

Нэгдүгээрт, Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль жоохон өөрчлөгдөөд, одоо байгаагаасаа эрх зүйн орчин нь сайжирч байгаа. ЗГ-аас оруулж ирсэн төсөл дээр "уян хатан" байлгана гэдэг заалттай. Ажлын хэсэг дээр бид яриад 6% гэж хатуу тогтоосон заалтыг ядаж 4% руу оруулах бололцоог судал гэдгийг дэд ажлын хэсэгт өгсөн. Улмаар 4 болгох ямар ч бололцоогүй байна гэдгийг оруулж ирсэн. Бид тал талаас нь ярьж байгаад 5 дээр нэмж, хасах нэг буюу одоо байгаа 6%-иас дээш гарах гарах ямар ч бололцоогүй болгоно. 

Харин 4, 5 гэх мэтээр доошоо явна. Эрх зүйн орчныг нь арай л сайжруулж байгаа юм. Ямар сумд яаж хамрагдах вэ гэвэл хууль дээр 4 үзүүлэлт байгаа. Үүнд: даатгалын хэм хэмжээ, малчин өрхийн тоо, зүй бус хорогдлын тоо гэх мэт 4 хүчин зүйлийг үндэслэж 4 эсвэл 5 байх уу гэдгийг тогтооно. 

Хоёрдугаарт, хэтэрхий доошоо орчихвол болохгүй гэдэгтэй санал нэг байгаа. Үнэхээр жолоочийн албан журмын даатгалыг хийлгэхийн төлөө даатгалын компаниуд өдөр шөнөгүй сурталчилгаа хийж байна. Тэр бол албан журмынх. Яг малыг нь даатгая гэхэээр МАА нь өөрөө эрсдэлтэй хүнд нөхцөл байдаг. Тиймээс төрийн ямар нэг дэмжлэггүйгээр, давхар даатгалын тогтолцоогүйгээр явахгүй юм билээ. Тэгэхээр бид төрөөс доош нь болго гэдгийг хамаагүй хэлж чадахгүй юм билээ. Боломжгүй юм билээ. 

Цаашдаа МАА-н салбарт үүсдэг гамшгийг бид зөвхөн зудын эрсдэл гэж хармааргүй юм билээ. Зуднаас гадна ган гачиг, үер ус, малын халдварт өвчин гээд маш олон хүчин зүйлүүд болон зурвасхан гардаг юмнууд ч байгаа шүү дээ. Үүнийг нь өшөө цаашаа сайжруулаад явах нь зүйтэй.

Ц.Идэрбат: Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль одоо байгаагаасаа эрх зүйн орчин нь сайжирч байгаа

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Малчдын амьжиргааХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2024
  2. 2020
  3. 2014
  4. 2013
  5. 2012
  6. 2010