Үйл явдал1 мин унших
Дархан-Уул аймгийн “Зулзагын гол” 2025 оны "ШИЛДЭГ ЗУСЛАН"-аар шалгарлаа

Сангийн сайд Б.Жавхлан Дархан-Уул аймгийн “Зулзагын гол” зуслан 2025 оны ШИЛДЭГ хүүхдийн зуслангаар шалгарсанд баяр хүргэлээ.
Тэрбээр “Зулзагын гол” зусланд Дархан хотын төдийгүй эх орны өнцөг булан бүрээс хүүхдүүд зорин ирж амардаг эв нэгдэл, нөхөрлөлийн бэлэгдэл болсон зуслан юм. Бидний хүүхэд насны дурсамжаар дүүрэн зуслан 1974 онд ашиглалтад орсон.

Олон жил мянга мянган хүүхдүүдэд баяр жаргалтай мөчийг бэлэглэсэн зусланг засварлах, өргөтгөх зайлшгүй шаардлагатай болж, бид 2021 онд НЭГ ТЭРБУМ төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн, орчин цагийн сайхан зуслан болж өнгө төрхөө зассан юм.
Энэ зун “Зулзагын гол” хүүхдийн зуслан хамгийн олон буюу 3100 гаруй амрагч хүүхдийг хүлээн авч хүүхэд бүрд хүртээмжтэй, аюулгүй тав тухтай орчныг бүрдүүлж шинэлэг хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилласан зэрэг амжилтыг нь Монголын үндэсний зуслангийн холбоо үнэлж, шилдгээр шалгаруулсан байна.
“Зулзагын гол” зуслангийн найрсаг, хөдөлмөрч хамт олон болон амрагч хүүхдүүд Та бүхэндээ баяр хүргэж, амжилт хүсье" гэв.

