Үйл явдал1 мин унших
Улсын аваргаар шалгарсан малчид, фермер, тариаланч нартаа баяр хүргэе

Уйгагүй хөдөлмөр зүтгэл, мэдлэг ухаан, хичээл чармайлтаараа манлайлж, төр түмэндээ үнэлэгдсэн эрхэм та бүхэндээ чин сэтгэлийн баяр хүргэж, талархал илэрхийлье
Улсын аварга малчин Шимбэрүүний Эрдэнэдолгор, Нямаагийн Даваасүрэн,
Улсын аварга фермер Баянбулагийн Гансүх, Улсын аварга тариаланч Бадарчийн Пүрэвцогт, Баадайн Баярсайхан болон “Алтан хурганы эзэн” Ренчингийн Нэмэхжаргал та бүхэн бол хөдөлмөрийн үнэ цэнийг бодитоор харуулж, хөдөөгийн хөгжил, хүнсний аюулгүй байдал, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, бэхжүүлж буйн үлгэр дуурайл юм.
Та бүхний олон жилийн уйгагүй хөдөлмөр, шинэлэг санаачилга, байгаль дэлхийтэйгээ зохицон ажилласан ухаалаг менежмент нь зөвхөн өөрийн өрх айл төдийгүй орон нутаг, улмаар улс орны эдийн засгийн тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулж буйг онцлоход таатай байна.
Эрхэм аваргууд Та бүхний ажил үйлс тань улам бүр өргөжин тэлж, мал сүрэг тань өсөн арвижиж, тариа ногоо тань элбэг дэлгэрч, хөдөлмөрийн тань үр шим, өгөөж арвин байхыг өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

