Үйл явдал1 мин унших
Сангийн яамнаас уриалга гаргаснаар татвар төлөлт хэвийн түвшинд орлоо

Эх сурвалж:
Сангийн яамОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
Сангийн яамНийслэл, дүүргийн татварын газрууд өнөөдрийн байдлаар улсын төсөвт 1.6 их наяд төгрөг төвлөрүүлж 94 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна.
УИХ дахь АН-ын бүлгээс Өршөөлийн хуулийн төслийн асуудлыг хөндөхөд аж ахуйн нэгж, иргэдийн дунд хүлээлт үүсэж, орлого тасарч эхэлсэн.
2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийслэл, дүүргийн татварын албаны төсөвт төвлөрүүлэх орлого биелж явсан. Гэтэл мөн оны 11 дүгээр сарын сүүлээр УИХ дахь АН-ын бүлгээс Өршөөлийн хуулийн төслийн асуудлыг хөндөхөд аж ахуйн нэгж, иргэдийн дунд хүлээлт үүсэж, орлого бага зэрэг дүнгээр тасарч эхэлсэн. Улмаар 11 дүгээр сарын эхний долоо хоногоос орлого их хэмжээгээр тасарсан талаар Нийслэл татварын газрын дарга М. Болдбаатар танилцуулж байна.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Яамнаас татвар төлөгчдийг цаг хугацаанд татвараа төлөхийг уриалсан мэдэгдэл гаргаснаас хойш эргэлзээ, хүлээлт арилж, хэвийн төвшиндөө ороод явж байна” гэв.
Татварын орлогын төлөвлөгөөг заасан хугацаанд бүрэн гүйцэтгэх, татвар төлөгчдөд зөвлөн туслах үйлчилгээг сайн өгч ажиллах үүргийг холбогдох албаныханд өглөө.