#Коммент2 мин унших

А.Баяр: Нийслэлийн өндөрлөг 16-19 байршилд КАМЕР тавьж, хаана гал гарч байгааг AI ашиглаж шуурхай арга хэмжээ авдаг болно

А.Баяр: Нийслэлийн өндөрлөг 16-19 байршилд КАМЕР тавьж, хаана гал гарч байгааг AI ашиглаж шуурхай арга хэмжээ авдаг болно
НИТХ-ын дарга А.Баяр

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2025 оны ээлжит хуралдаан боллоо.  Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн даргын хувьд  “Нийслэл, дүүргийн гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн үйл ажиллагааны ололт, тулгамдаж буй сорилт, туршлага” сэдвээр мэдээлэл танилцуулсан. 

Тухайлбал, Нийслэлийн 2026 оны төсөвт Шуурхай удирдлагын төвтэй болохоор шийдвэрлэсэн юм. Тус төвийг байгуулснаар 9 дүүрэгт 16 байршилд өндөржүүлсэн хэсгүүдэд хяналтын камер байршуулж, мэдээллийг шуурхай хүлээн авах, дамжуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

Гамшиг ослын удирдлагын төвтэй болсноор галын менежментийг сайжруулна. Нийслэлд 16-19 байршилд өндөржүүлсэн камеруудыг тавьснаар  хаана утаа, дулаан ихээр гарч байгааг мэдэрч удирдлагын төв рүү мэдээлэл ирнэ. Заавал иргэдийн дуудлагыг хүлээх шаардлагагүй, галын эсрэг хурдан арга хэмжээ авах боломж бүрдэнэ.

Мөн гамшиг, ослыг даван туулах чадвартай, дархлаатай иргэнийг  багаас нь бэлдэх хэрэгтэй. Бодитоор үзүүлэн, сургалт хийх СУРГАЛТ, ДАДЛАГЫН ТӨВИЙГ байгуулахаар төлөвлөж байна. Нийслэлийн зүгээс онцгой байдлын албан хаагчдын нийгмийн баталгааг онцгой анхаарч, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Заавал иргэдийн дуудлагыг хүлээх шаардлагагүй, галын эсрэг хурдан арга хэмжээ авах боломж бүрдэнэ

Энэ талаар НИТХ-ын дарга А.Баяр, "Галын менежментийг сайжруулах ёстой. Монгол Улсын өнөөдрийн нөхцөл байдалд бид бүхэн ослын дуудлага, мэдээллийн 60 хувийг нь аваад гарч байгаа. Гаднын улс оронд хотынхоо хамгийн өндөрлөг цэгүүд дээр камер тавьж өгдөг. Энэ камер нь хотын яг хаана утаа гарч байна гэдгийг хиймэл оюун ухаанаар автоматаар удирдлагын багт мэдээлэл өгч байх ёстой. Энэ хүрээндээ дээрх өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байна. Тодруулбал, ирэх жилээс эхлээд Улаанбаатар хотод 16-19 өндөржүүлсэн цэгт камер тавина. Мөн дээр нь ослын дуудлагын машинуудыг жи пи эс болон хиймэл оюун ухаанд холбоно. Улмаар аль замаар сонгож аль газар очих вэ гэдгийг гал сөнөөгчид хиймэл оюун ухаантай харьцаж мэдээллийг авна гэсэн үг. Галын машин 360 камертай байж гэмээ нь нөхцөл байдлыг бодитоор нь харах ёстой. Үүний дараа урд холбоочин дроноор нөхцөл байдлыг дээрээс нь дотор талтай нь харна. Өөрөөр хэлбэл утаатай бүс нутагт хаана гал гарч байгааг төдийлэн сайн харж чаддаггүй. Харин менежментийн хувьд дрон нисгэснээрээ галын нөхцөл байдал хаана илүү хүнд, аль талаас нь орж гал унтраах вэ гэдгийг мэдэх боломжтой" гэв.

А.Баяр: Нийслэлийн өндөрлөг 16-19 байршилд КАМЕР тавьж, хаана гал гарч байгааг AI ашиглаж шуурхай арга хэмжээ авдаг болно

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

УлаанбаатарХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020