#Коммент2 мин унших

М.Бадамсүрэн: Баруун бүсийн боомтуудаар гурил, малын тэжээлийн татварыг тэглэснээр 2 дахин хямд оруулж ирэх боломж бүрдлээ

М.Бадамсүрэн: Баруун бүсийн боомтуудаар гурил, малын тэжээлийн татварыг тэглэснээр 2 дахин хямд оруулж ирэх боломж бүрдлээ

Баруун бүсийн Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Бургастай боомтоор импортлох улаан буудайн гурил, малын тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлөх тогтоолыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрөгч 7 хоногт /2025.12.11/  эцэслэн батлаад буй.

Тогтоол батлагдсанаар малын тэжээлийн 5 хувь, гурилын 15 хувийн импортын татварыг 2026 оны дөрөвдүгээр сарын 15 хүртэл 0 хувь  болгож шийдвэрлэх эрхийг Засгийн газарт олгож буй хэрэг юм.

ХХААХҮЯ-наас дээрх  хугацаанд 12.5 мянган тонн тэжээл, 10 мянган тонн гурил импортлон, нийт 2.1 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлэх тооцооллыг хийжээ.

Ингэснээр баруун бүсэд  гурил, тэжээлийн үнэ буурах боломж бүрдэх юм.

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн “Батлагдсаны дараа ОХУ-аас хямд үнээр гурил, тэжээлээ оруулж ирэх боломжтой. Учир нь тэнд гурил, тэжээлийн үнэ манай улстай харьцуулахад 2 дахин хямд. Ингэснээр газар тариалан эрхэлдэггүй, дотоодын үйлдвэрлэл бий болоогүй, тээврийн зардал өндөр алслагдсан бүс болох баруун аймгуудад өвөлжилтийн бэлтгэл хангах, малчдыг эрсдэлээс хамгаалах, малчдын амьжиргааг дэмжихэд чухал шийдвэр болох юм” гэв.

1 кг гурилын үйлдвэрээс гарах үнэ дунджаар 1500-2800 төгрөг байгаа ч өргөн дэлгэр газар нутагтай улс орны онцлогоор 1000 мянган км зайд тээвэрлэхэд өртөг нь тэр хэрээрээ нэмэгдэж, эцсийн хэрэглэгчийн гар дээр 20-30 хувь нэмэгдэж очдог. Үүнд, тээврийн зардлаас гадна худалдаа эрхлэгчдийн нэмэгдэл үнэ ордгийг гурил үйлдвэрлэгчид шүүмжлэх нь бий.

Тиймээс “хаяанаасаа” буюу хилийн боомтуудаас тодорхой хугацаанд хямд үнээр гурил, тэжээлээ худалдаж авах нь өнөөдрийн нөхцөлд иргэдээ бодсон шийдвэр болох нь дамжиггүй.

М.Бадамсүрэн: Баруун бүсийн боомтуудаар гурил, малын тэжээлийн татварыг тэглэснээр 2 дахин хямд оруулж ирэх боломж бүрдлээ

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Мал аж ахуйХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2022
  3. 2021