Байр суурь2 мин унших

О.Номинчимэг: "Дээрээс өгсөн чиглэл"-ээр хэргийг хувь заяа шийдэгддэг гэдэг, энэ үнэн үү?

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.12.16) хуралдаанаар Улсын Ерөнхий прокурорын орлогчийг томилох саналыг зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэв. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг нэр дэвшигч М.Чинбатад 3 асуулт тавилаа.

  1. Та 6 жил Прокурорын орлогч даргаар, 30 жил Прокурорын байгууллагад ажиллаж байна. Олон нийтийн дунд Прокурорын байгууллагын талаарх гүн сэтгэгдэлтэй хүмүүс олон. Та хууль шинэчлэлтэй холбоотой ахиц дэвшил гарсан талаар дурдлаа. Харин уруудаж байгаа зүйл нь юу вэ? Энэ тал дээр байр сууриа илэрхийлээч! Ирэх 6 жилдээ хамгийн их анхаарч хүч хөдөлмөрөө зарж, өөрчлөлт хийхээр зорьж буй асуудал тань юу вэ?

  2. Улс төр, төрийн албаныхны дунд нээлттэй яригддаг болчхоод байгаа прокурорын бие даасан байдлын талаар асуумаар байна. Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрээс чиглэл өгсөн учраас яаж ч болохгүй байна гэсэн хариултаар хэргийн хувь заяа шийдэгддэг гэж яригддаг. Энэ үнэн үү? Багасгахын тулд юу хийх ёстой вэ? Хараат бус байдлыг нь хангахын тулд хууль тогтоомжийн хувьд, дотоод зохион байгуулалтын хувьд юу хийх ёстой гэж та харж байна вэ?

  3. УИХ-ын Хяналт шалгалтын тухай хууль бий. Та УИХ-тай зөвшилцөж, томилогдох гэж буй албан тушаалтан. УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагуудын нэг нь Улсын Ерөнхий Прокурор Эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн биелэлтийн талаар жилд 1-ээс доошгүй удаа УИХ-д ирүүлдэг. Үүнийг нээлттэй цахим дээрээ тавьдаг ч энэ жилийнхийг олж үзсэнгүй. АТГ, Прокуророос ирдэг тайланг хэлэлцүүлдэггүй, зөвхөн цахим дээр тавьж байгаа. Мэргэжлийн байнгын хороод хэлэлцээд цаашид юун дээр анхаарах талаар эргэх холбоотой ажилламаар байгаа юм. Тиймээс тайланг хэлэлцэх асуудал дээр татгалзах шалтгаан байдаг уу?

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Албан тушаалын халаа сэлгээХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2015
  2. 2012
  3. 2011
  4. 2009