Байр суурь1 мин унших

Э.Батшугар: Зээлийн мэдээллийн хуульд орсон нэмэлт, өөрчлөлт бодит амьдралд хэрэгжихгүй байна!

УИХ-ын чуулганы /2025.12.18/-ны өдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

5 сард Зээлийн мэдээллийн хуульд нэмэлт, өөрчлөлт орсон. Мөн үүнийг дагаад тогтоол УИХ-аар батлагдсан. 

Нэгдүгээрт, Хар жагсаалт болон ангилал байхгүй болгоод цэвэр онооны болон кредит скорын систем рүү орсон юм. Харамсалтай нь энэ бодит амьдрал дээр хэрэгжихгүй байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд та ямар арга хэмжээ авах вэ гэж асууя. Хэрэгжиж эхэлснээрээ зээлээ төлчихсөн иргэдэд санхүүгийн боломжийг нь нээх, ахиж зээл авах бололцоог нь онгойлгож өгч байгаа. 

Хоёрдугаарт, үндсэн чиглэлд Си Пи Ди Си гэж орсон байгаа. Та үүн дээр онцгой анхаарч ажиллаарай. Энэ бол орчин үеийн одоо мөнгөний бодлоготой нийцэж байгаа зүйл шүү. Зээлийн хүүгийн бүтцийг харахад 66% нь ойролцоогоор бол эх үүсвэрийн зардал, 22% нь үйл ажиллагаа болон ашиг, 15% нь эрсдэлийн зардал. Тэгэхээр энэ 15% дээр ажиллах бололцоо байгаа. Тиймээс нэгдүгээрт кредит секюр болон онооны системд нэвтрүүлж эхлүүлснээр, хоёрт нь  активын удирдлагын компани яаралтай Монгол Улсад хэрэгтэй байх ёстой  институц юм. Та үүний хуулийг нь оруулж ирэх байдлаар боловсруулах байдлаар ажиллаарай. 

Э.Батшугар: Зээлийн мэдээллийн хуульд орсон нэмэлт, өөрчлөлт бодит амьдралд хэрэгжихгүй байна!

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Албан тушаалын халаа сэлгээХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2015
  2. 2012
  3. 2011
  4. 2009