Байр суурь2 мин унших
Б.Жавхлан: Ээдрээтэй цаг үе хэдий ч сайн гарсан 3 үзүүлэлтийг хадгалахад бодлогоо чиглүүлээрэй!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
Сангийн сайд Б.Жавхлан:
Нэгдүгээрт, танаас их өндөр хүлээлттэй байгаа. 3 зүйл захья! Эдийн засгийн төв бодлого, ялангуяа макро бодлогын төлөвлөлт дээр ажилласан байгууллагуудыг удирдаж, бодлогын олон шийдвэрүүд дээр хамтарч ажилласан, олон улсын гэрээ хэлэлцээр, төслүүдийг удирдаж явсан боловсон хүчин.
Сайн үзүүлэлтүүд гарсан байгаа. Төсвийн бодлого мөнгөний бодлого хамтарч ажилласны үр дүнд Монгол Улсын валютын нөөц түүхэндээ анх удаа 6 тэрбум доллар хүрсэн.
Эхний хагас жил 650 сая долларын алдагдалтай байсан төлбөрийн тэнцэл 150сая+ болж сайжирсан.
Зээлжих зэрэглэл тогтоодог 3 агентлагийн 1 дээр хэвийн хадгалж үлдсэн, 2 дээр нь 12 жилийн өмнө хүрч байсан үнэлгээндээ хүрсэн. Хэдийгээр 12 жил боловч маш үнэ цэнтэйгээр өмнөх үнэлгээн дээр эргэж ирсэн байгаа. Үүнийг хадгалах нь чухал. Эдгээрийн үр дүнд төгрөгийн ханш тогтворжиж, наадмын үеэр 3650 гарчхаад байсан валютын ханш өнөөдөр 3550 гээд ямар ч байсан 100 төгрөгөөр чангарсан. Эдгээрийг маш сайн харж, хадгалж явах тал руугаа бодлогоо чиглүүлээрэй.
Хоёрдугаарт, гадна талдаа тодорхойгүй байдлууд үргэлжилж байгаа. Биднээс шалтгаалахгүй олон зүйлс олон сувгаар нөлөөлж байна. Ийм геополитикийн ээдрээтэй үед олон улсын санхүүгийн төв байгууллагууд даа бодлогоо зөв ойлгуулж, дипломат харилцаагаа маш сайн барьж явах нь маш чухал бөгөөд үнэ цэнтэй байдаг. Он гараад АНУ-ын трэжуритэй чухал уулзалтууд хийнэ. Төлбөр тооцоо гээд тулгамдчихсан асуудлууд бий. Энэ ажил руугаа их яаралтай ороорой гэж захья!