Байр суурь1 мин унших

Ж.Бат-Эрдэнэ: Мөнгө хүүлэлттэй холбоотой асуудал Монгол Улсад гаарлаа!

УИХ-ын чуулганы /2025.12.18/-ны өдрийн хуралдаан эхэллээ. Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

С.Наранцогт даргыг дэмжиж байгаа. Сангийн яамны төрийн нарийнаар ажиллаж байхдаа  чамбай хуулийнхаа дагуу ажиллаж байсан. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох буюу зээлийн хүүг бууруулах хууль санаачилна. Энэ хуулийг дэмжээрэй гэж танд хэлсэн. Та дэмжинэ гэж хэлсэн. Мөнгө хүүлэлттэй холбоотой асуудал  Монгол Улсад гаарлаа. Аппликэйшин, өдрийн зээл хэдэн хувь болчхоод байна. Бараг гучаад хувь руу орчхоод байгаа юм. Энэ мөнгө хүүлэлт ард иргэдийгээ мөлжсөн мөлжлөг шүү.

Дундад зуунаас эхлэлтэй ийм асуудал.  1500-аад онд Англид тодорхой арга хэмжээ авч байсан юм байна.  Дэлхийн банкны судалгаагаар 76 улсад энэ мөнгө, зээлийн хүүг тогтворжуулах, барих, өсгөхгүй байх, дээд хязгаарыг тогтоох таазыг тогтоох хуулиуд байгаа. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох хууль санаачилна. Үүн дээр дэмжиж ажиллаарай. Эдийн засгийн хувьд  мөнгө хүүлэлт биш, мөнгө эдийн засагт ордог,  эргэлт болж очдог, ААН-үүдэд очиж, хөл дээрээ босдог, ажлын байр бий болгодог байх хэрэгтэй.

Ж.Бат-Эрдэнэ: Мөнгө хүүлэлттэй холбоотой асуудал Монгол Улсад гаарлаа!

Сэтгүүлч Ц.Соёлмаа

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009