Үйл явдал1 мин унших

Монгол Улсын төрийн одон, медаль хүртсэн эрхмүүдэд шагналыг нь гардууллаа

Монгол Улсын төрийн одон, медаль хүртсэн эрхмүүдэд шагналыг нь гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган, амжилттай ажиллаж, эх орныхоо хөгжил дэвшил, салбартаа оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн дараах ажилтныг Төрийн одон, медалиар шагнасныг, гардуулан өглөө. 

Хөдөлмөрийн гавьяаны одонгоор Баянгол дүүргийн ахмад настан Г.Энхжаргал, Хөвсгөл аймгийн авто тээврийн ахмад ажилтан Д.Магванцэрэн нарыг,

Цэргийн гавьяаны одонгоор Хөвсгөл аймгийн хилийн цэргийн 0257 дугаар ангийн ахмад ажилтан М.Пүрэвсүрэнг, 

Монгол Улсын төрийн одон, медаль хүртсэн эрхмүүдэд шагналыг нь гардууллаа
Монгол Улсын төрийн одон, медаль хүртсэн эрхмүүдэд шагналыг нь гардууллаа

Алтангадас одонгоор Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн ахмад багш Д.Август, ахмад багш Д.Цанлиг, Их хүрээ Дашчойлон хийдийн дуганч лам Р.Жанчивдорж, Орхон аймгийн Их тавт эмнэлгийн сувилагч Ц.Баттогтох, АНУ-ын элчин сайдын яамны тээврийн ажилтан Э.Дашжанцан нарыг, 

Хөдөлмөрийн хүндэт медалиар Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш Г.Түвшинжаргал нарыг шагналаа. 

Монгол Улсын төрийн одон, медаль хүртсэн эрхмүүдэд шагналыг нь гардууллаа
Монгол Улсын төрийн одон, медаль хүртсэн эрхмүүдэд шагналыг нь гардууллаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хамгааллын сайдын тушаалаар Д.Өгөөмөр, Ц.Энхзаяа, П.Энхтуяа, Х.Болдсүх нарыг “Нийгмийн хамгааллын салбарын  тэргүүний ажилтан” тэмдгээр Ц.Энхбилгүүн, М.Цэрэнбадам, Ж.Болормаа, М.Баясгалан нарыг “Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны жуух бичгээр” тус тус шагнасан байна. 

Төрийн дээд одон медаль болон Засгийн газрын шагналаар шагнагдсан та бүхэндээ халуун баяр хүргэе.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Гавъяа, ШагналХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2019
  3. 2014
  4. 2013
  5. 2012