Үйл явдал1 мин унших
Оюутолгойн хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг санал дүгнэлт гаргуулахаар ЭЗБХ-нд шилжүүлэв

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.19/-ийн нэгдсэн хуралдаанаар "Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль"-ийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Анхны хэлэлцүүлгээс эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэх байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 62 хувь дэмжиж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаар ахлуулсан Оюутолгойн хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэн түр хороонд нь буцааж, Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэн санал дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэв.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаалаа.
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба
