Үйл явдал1 мин унших
ХЭҮК “Бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчоос мэдүүлэг авах жишиг асуулт” гарын авлагат санал авах уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа

Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал” бүлэгт насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг хянан шийдвэрлэх явцад хүүхдийн эрх зөрчигдөж буй асуудлуудыг хөндсөн.
Илтгэлийн мөрөөр Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах албанаас “Бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчоос мэдүүлэг авах жишиг асуулт” гарын авлагыг боловсруулсаныг холбогдох талуудад танилцуулж, санал авах уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

