Үйл явдал1 мин унших

Шинэ, залуу ажилтнууд Дипломат албаны тангаргаа өргөлөө

Шинэ, залуу ажилтнууд Дипломат албаны тангаргаа өргөлөө

Өчигдөр /2025.12.23/ гадаад харилцааны салбарын шинэ, залуу ажилтнууд Дипломат албаны тангаргаа өргөлөө.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ үеэр "Хувь хүний амьдрал, мэргэжлийн замналдаа шинэ хуудас нээж, Монгол төрийнхөө тусгай албанд нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэхээр урам зориг дүүрэн буй залуустаа Гадаад харилцааны сайдын хувьд чин сэтгэлийн баяр хүргэе.

Энэ мөчөөс эхлэн Та бүхэн эх орныхоо тусгаар тогтнол, язгуур эрх ашгийг хамгаалах, нэр хүндийг нь улам өндөрт өргөх, гадаад бодлогын залгамж чанарыг хадгалж, бататган хөгжүүлэх эрхэм үүрэг хүлээж байна.

Дипломат алба өргөн мэдлэг, бүтээлч хандлага, олон талт ур чадвар болон хөрвөх чадвар, өндөр ёс зүй, тууштай хариуцлагыг шаарддаг. Иймд Та бүхэн шударга тууштай, бүтээлч, мэргэжлийн хандлагаар тасралтгүй суралцан хөгжиж, ажил мэргэжилдээ манлайлна гэдэгт итгэл дүүрэн байна" гэв.

Шинэ, залуу ажилтнууд Дипломат албаны тангаргаа өргөлөө
Шинэ, залуу ажилтнууд Дипломат албаны тангаргаа өргөлөө

Засгийн газрын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2013
  2. 2012
  3. 2011
  4. 2010
  5. 2008