Үйл явдал1 мин унших
Г.Уянгахишиг: Дэд сайдын албан тушаалыг өр төлөх байдлаар биш яамны ажилд тус дэм болох талаас нь харж хүнээ томилвол цалин асуудал биш
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Засгийн газар Дэд сайд нарын томилгоог хийснээр өрсөлдөгч цөөнхий бүлэг хийгээд олон нийтээс шүүмжлэл хүртээд буй. Энэ тухай гишүүдийн байр суурь хөвөрч байна.
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:
Дэд сайдуудын хувьд зарим нь “ЭЭ ДЭЭ” гэмээр хүмүүс харагдаж байна билээ. Дэд сайдын албан тушаалыг хэн нэгнийг баярлуулах, эсвэл өр төлөх гэдэг байдлаар биш яг яамны, сайдын ажилд тус дэм болох талаас нь харж, чадварлаг хүмүүсээ томилвол нэг хүний цалин асуудал биш.
Сангийн сайд н.Хулан бол чадварлаг санхүүгийн шинжээч. Өмнө мэдлэг боловсролтой ийм хүн Дэд сайдын албан тушаал дээр ажиллаж байсан эсэхийг мэдэхгүй байна. Энэ бол нүдээ олсон томилгоо гэж харж байна. Сангийн сайдад маш том дэм болно.