Онцлох мэдээ1 мин унших

Д.Батлут: Дотоодын цэрэг нь ХЗДХЯ-ны харьяа тул цэргүүд нэгнээ зодсон хэргийг БХЯ шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй!

Д.Батлут: Дотоодын цэрэг нь ХЗДХЯ-ны харьяа тул цэргүүд нэгнээ зодсон хэргийг БХЯ шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй!
Батлан хамгаалахын сайд Д.Батлут
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид нэгнээ зодсон хэрэг гарсантай холбогдуулан цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй шалгалтын ажиллагааг эхлүүлээд буй. Энэ асуудалтай холбогдуулан Батлан хамгаалахын сайд Д.Батлут цахим хуудаснаа тайлбар хийлээ. 

"Цахим орчинд цацагдсан Дотоодын цэргийн алба хаагчидтай холбоотой бичлэгийг иргэний хувьд ч, төрийн сайдын хувьд ч харамсалтайгаар хүлээн авлаа.

Хүний эрх, цэргийн дүрмийн бус харилцааг бид ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөх ёсгүй. Цэргийн дүрэмт хувцастай бол Батлан хамгаалах яам гэж ойлгодог иргэдийнхээ бухимдлыг ойлгож байна. Гэвч Дотоодын цэрэг нь ХЗДХЯ-ны харьяанд байдаг учир БХЯ шийдвэрлэх эрхзүйн үндэслэлгүй.

Холбогдох албан тушаалтнаас тодруулахад тухайн хэргийг холбогдох газар нь шалгаж эхэлсэн гэх мэдээллийг өглөө. Бидний зорилго бол ямар ч салбарт "Дүрмийн бус харилцаа"-г тэвчихгүй байх юм. Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд сахилга батын хяналтыг өндөржүүлэх ажлыг эрчимжүүлж, гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд анхаарч ажиллах болно" гэлээ.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Алба хаагчдын нийгмийн асуудалХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2020
  2. 2019
  3. 2018
  4. 2017
  5. 2014
  6. 2013