#Тойрог1 мин унших
Ахлах ангийн сурагчдын төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Зуунмод сумын ЕБ-ын 4-р сургуулийн Ш.Оюунбилэг багштай 11А сурагчдаас ирүүлсэн хүсэлтийн дагуу өнөөдөр УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдын хамт Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Төрийн ордонтой танилцах арга хэмжээний хүрээнд сурагчид Төрийн ордны “Их хуралдай”танхим болон Төрийн Ёслол хүндэтгэлийн танхимтай танилцан, төрийн ордон дахь түүх соёлын үнэт үзмэрийн дээж болох “Хан төрийн долоон эрдэнэ” бүтээлийг үзэж сонирхлоо. Мөн Төрийн есөн хөлт Их цагаан тугт хүндэтгэл үзүүлж дурсгалын зураг татууллаа.


Сэтгүүлч Ц.Соёлмаа

