Онцлох мэдээ2 мин унших
1000 Монгол залууг Google-ийн олон улсын жишиг арга зүйгээр чадавхжууллаа

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Онцлох мэдээ2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Монгол Улсын Засгийн газар 2023 онд дэлхийн технологийн тэргүүлэгч Google компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.
Энэ хүрээнд хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн эрэлттэй байгаа дижитал цахим чиглэлүүдээр 1000 Монгол залууг Google-ийн олон улсын жишиг арга зүйгээр чадавхжууллаа.
Хиймэл оюун ухаан (AI),
● Төслийн менежмент,
● Их өгөгдлийн шинжилгээ (Data Analytics),
● UX дизайн,
● Кибер аюулгүй байдал,
● Цахим маркетинг ба цахим худалдаа,
● Мэдээллийн технологийн суурь мэдлэг зэрэг долоон чухал чиглэлээр дэлхийн түвшний мэдлэг эзэмшлээ.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан:
Сүүлийн гурван жилийн хугацаанд Google компани Боловсролын яамтай хамтран ажиллаж, багш, сурагчдын цахим ур чадварыг сайжруулахад бодит дэмжлэг үззүлсний үр дүнд Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийг Монгол Улсын анхны “Google жишиг сургууль” болгон албан ёсоор зарлалаа.
Хиймэл оюун ухааныг боловсролын салбарт нэвтрүүлэхдээ аюулгүй, зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр багш, сурагч, сургуулийн түвшинд цогц байдлаар хамтран ажиллаж эхэлсэн нь онцгой ач холбогдолтой.
Үүнийг жишээ бол Юнител, Google, Боловсролын яам хамтран зохион байгуулсан сурагчдын “Gemini Academy”хөтөлбөр. Тус хөтөлбөрт орон даяар 23,000 гаруй сурагч хамрагдаад байна.
Анхны шалгаруулалтанд Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар сургуулийн сурагчдын хийсэн хиймэл оюуны бүтээл, анги хамт олноороо цөм хөтөлбөр дээр тулгуурласан мэдлэг сорьсон асуултанд оновчтой хариулж тэргүүн байр эзэллээ.
Энэ нь технологи бол хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгааг арилгах шийдлийн нэг мөн. Мөн багшийн технологитой ажиллах чадвар эрс сайжирч, цаг хугацааг хэмнэнэ, илүү бүтээлч, интерактив хичээл боловсруулах боломж бүрдэнэ.
Хүүхэд бүр өөрийн сонирхол, онцлогт тохирсон орчин үеийн, сонирхолтой хэлбэрээр суралцах тэгш боломж нээгдэж байна.



