#Ажлын хэсэг3 мин унших
Цэцэрлэг, сургууль бол хүний хөгжлийн төв байх ёстой

Сэтгүүлч soyolmaa
Одоохон...
#Ажлын хэсэг3 мин унших

Сэтгүүлч soyolmaa
Аливаа шинэчлэлийг хийхэд хамгийн чухал зүйл төсөв. Төсөвгүй бол ямар ч сайн бодлого хэрэгжихгүй. Боловсролын салбарын төсвийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, гүйцэтгэл, үр дүнгийн санхүүжилтэд шилжлээ. Монгол Улсын Засгийн газраас боловсролын салбарт зарцуулж буй төсвийг жил бүр нэмэгдүүлж байна. Өөрөөр хэлбэл, 2021 онд 1,7 их наяд төгрөг байсан манай салбарын төсөв 2024 онд 4,2 их наяд буюу ДНБ-ний 5 хувьд хүрсэн.
Хувьсах зардлын бүрэлдэхүүнийг жишээ болгож яръя. Өмнө нь багшийн халааснаас гардаг байсан олон зардлыг хувьсах зардлын бүрэлдэхүүнд суулгасан.
Боловсролын шинэчлэлийн бас нэг гол зүйл нь Үнэлгээний тогтолцоо. 2022 оноос эхлэн боловсролын сургалтын байгууллага бүрийг /цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль/ багш бүрийг, хичээл, судлагдахуун бүрээр үнэлдэг үнэлгээний тогтолцоог нэвтрүүллээ. Үр дүнд нь хамгийн сайн багш хамгийн өндөр урамшууллыг авдаг боллоо. Үнэлгээнд тулгуурлан багшид ямар сургалт, үйл ажиллагаа хэрэгтэй байгааг оношилж, багш өөрийн сонголтоор тасралтгүй хөгжих, мэргэжил дээшлүүлэх боломжтой болсон.
Энэ бүх шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нь “Сургалтын байгууллагын менежмент”. Ажлаа сайжруулахын тулд бид тулгамдаж буй асуудлаа зөв тодорхойлж, зөв төлөвлөж, цаг ямагт ахиж, сайжирч байх ёстой. Иймээс гүйцэтгэлийн үнэлгээнд суурилсан үндэсний менежментийн загварыг бид туршин, нутагшуулж байна. Менежменттэй холбоод ярихад аливаа байгууллагын үйл ажиллагаанд засаглал маш чухал. Сонгуулийн циклээр удирдлагууд солигддог, тогтворгүй, томилогдож буй боловсон хүчний ажлын туршлага, ур чадвар хангалтгүй гээд олон асуудалд шинэ хуулиар цэг тавьсан.
Боловсролын сургалтын байгууллагын орчин дахь хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал хамгийн чухал. Боловсролын ерөнхий газар байгуулагдсанаар боловсролын орчин дахь хүүхдийн хөгжил, хамгааллын бүтцийг бий болгосон.
