Үйл явдал1 мин унших
Боловсролын салбарт өнгөрсөн 7 хоногт

Ерөнхий боловсрол
Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн хөтлөн хүргэдэг өнгөрсөн 7 хоногийн үйл явдлын тоймыг хүргэе.
2027 оны улсын төсөв батлагдлаа.
- Төв аймагт 640 хүүхдийн суудалтай, математик, байгалийн ухааны “эрдэмт ирээдүй” төрөлжсөн ахлах сургууль нээлтээ хийлээ. Улсын хэмжээнд нийт 11 төрөлжсөн ахлах сургууль хоёрдугаар улиралд үйл ажиллагаагаа эхлүүллээ.
- Төв аймагт баригдаж байгаа 5 дугаар сургуулийн өргөтгөл болон 150 ортой дотуур байрны барилгын явцтай танилцлаа.
- Төв аймгийн политехник коллежийн үйл ажиллагаатай танилцлаа.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “ЧИНГИС ХААН” одонг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академид хүртээлээ.
- ЮНЕСКО-ийн “нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн шинжээчдийн уулзалт боллоо.
- АШУҮИС-ийн нийгмийн эрүүл мэндийн сургуулийн түүхт 70 жилийн ой боллоо.
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн багш, ажилтнуудын төлөөлөлтэй уулзлаа.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
