Үйл явдал1 мин унших
Боловсролын салбарын өмнө тулгамдсан асуудлуудын суурь шалтгааныг шийдвэрлэх зорилгоор зургаан багц шинэчлэлийг зарлалаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан байнгын хорооны хуралдаан дээр дараах мэдээллийг өглөө.
"Боловсролын салбарт сүүлийн 30 жилийн турш хуримтлагдсан системийн алдаа, гажуудлыг зөвхөн сургууль, цэцэрлэгийн хүртээмж, багшийн хүрэлцээ зэрэг тус тусад нь авч үзэх хэмжээнд бус, тогтолцооны түвшинд нь бодитоор үнэлж, шинжлэх ухаанч дүн шинжилгээ хийх шаардлагатай байна.
Иймээс боловсролын салбарын өмнө тулгамдсан асуудлуудын суурь шалтгааныг шийдвэрлэх зорилгоор зургаан багц шинэчлэлийг зарласан. Эдгээр шинэчлэлийн гол цөм нь Багшийн гурван тулгуурт бодлого.
Учир нь боловсролын чанарыг сайжруулах, суралцагчийн хөгжил, сургалтын үр дүнг ахиулах аливаа шинэчлэлийн амжилт хамгийн түрүүнд багшаас хамаардаг. Тиймээс багшийн хөгжил, үнэлэмж, мэргэжлийн тасралтгүй дэмжлэгийг шинэ түвшинд гаргах нь боловсролын реформын үндсэн чиглэл болж байна".
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
