Байр суурь2 мин унших
Б.Бат-Эрдэнэ: Автотээврийн үндэсний төвийн удирдлагаар ХӨГЖИМЧИН ХҮНИЙГ томилно гэсэн мэдээллийг дөнгөж сая хүлээн авлаа!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Хуучин Богдын хүрээ орж 108 мөргөчхөөд ирвэл сайн гэдэг шиг өнөөдөр Сингапурын Тимасек очиж 108 удаа туршлага судлаад ирвэл ТӨК-иуд нь сайн сайхан болчих юм шиг байдалд очсон. Өнгөрсөн удаагийн тогтоолуудын хэрэгжилт 37%. Өнөөдөр ТӨК-удын алдагдал маш өндөр. 2024 оны аудитын дүгнэлтээр 1 их наяд 29 тэрбум 500 сая төгрөгийн 1555 зөрчил илэрсэн. ТӨК-удын нөхцөл байдал ийм. Энэ бол засаглалтай холбоотой асуудал. ТӨБЗГ 2025 он эхэлж байхад бүх ТӨК-удын удирдлагыг сонгон шалгаруулалтаар томилно оо гэж ярьж байсан, амлаж байсан. Өнөөдөр арын хаалгаар томилогдсон албан тушаалтнууд хэвээрээ л байна.
МИАТ компанийн захирал яаж томилогдов? Улс орон даяараа л энэ асуудлуудыг хөндсөн. Цаашдаа засаглалтай холбоотой, эрх зүйн тодорхой асуудлуудыг шийдвэрлэхгүй бол хэчнээн компанийг хувьчлаад хэчнээн компанийг төрд байлгалаа ч үр дүнгүй. Эрх хэрэгжүүлэгчтэй холбоотой асуудлууд бий. Эрх хэрэгжүүлэгч төлөөлөл, хэрэгжүүлэгчдийн хязгаар хаана вэ гэдгийг тогтоох ёстой, харах ёстой. Эрх зүйн харилцаагаар шийдвэрлэж өгөх шаардлагатай. Үүнээс улбаатайгаар эрх хэрэгжүүлэгчийн үзэмжээр төлөөлөл хэрэгжүүлэгчийн тухайн өдрийн үзэмжээр ТУЗ тодорхой шийдвэрүүдийг гаргаж ТӨК-иуд дээр алдагдал үүсэх бодит нөхцөл байдал бий болж байна. Би дөнгөж мэдээлэл авлаа. АТҮТ дээр хөгжимчин томилох мэдээлэл байна. Бид сонгон шалгаруулалтыг хийхгүй цаашдаа ТӨК-иуд завхарсан хэвээрээ байна.
ЗГ-аас оруулж ирсэн, ялангуяа ТӨБЗГ-ын сайтаар олон нийт, иргэдээс төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-аас 2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн төсөл санал авах ажлыг зохион байгуулах ба 24 иргэнээс төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-аас 28 онд биржээр олон нийтэд нээлттэй худал худалдах үндсэн чиглэлийн төсөлд дэмжсэн санал ирүүлсэн гэж байгаа юм. 24 иргэн. Үнэ цэнтэй 18 компаниа хувьцаа болгож, нээлттэй болгон хөрөнгө оруулалт татахаар биржээр арилжаалах гэж байгаа. Ийм цаг хугацаанд авч байгаа иргэдийнх нь дэмжиж байгаа саналы тоо 24 хүн. Цаашдаа УИХ-аас гарч байгаа тогтоолын хэрэгжилтийг ЗГ ямар түвшинд авч үзэж байгаа вэ гэдгийг харах ёстой. 37% гэдэг бол Үндэсний аудитын газраас тогтоож өгсөн тоо. Тийм учраас ЗГ энэ тогтоолтой холбоотой асуудлаа дахин сайжруулж оруулж ирэхийг хүсэж байна.
