Байр суурь2 мин унших
П.Сайнзориг: Стратегийн бүтээгдэхүүн экспортод гаргадаг уул уурхайн компаниудын хувьцааг орон нутгийн иргэд авахаас IPO хөтөлбөр эхлэх ёстой
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
УИХ-ын дарга болон С.Бямбацогт сайдын хариултуудад суурь хууль эрх зүйн орчныг бүрдүүлсний дараа энэ тогтоол батлагдах ёстой гэдэг хариултууд явж байгаа учраас би энэ чиглэлийн асуултаа товчилъё оо.
Тэгэхдээ яагаад үүнийг хэлээд байна гэхээр бэлэн байдлын үнэлгээг төр талаасаа хийх ёстой. Тухайн компани дээр эдийн засаг, санхүүгийн үзүүлэлт, засаглал талаас нь хийх ёстой юм. Зах зээлийн багтаамжаа тооцох ёстой юм. Тэнд оролцогч хөрөнгө оруулагч жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах ёстой юм. Дараа нь хувьчлалын дараа үүсэх нөхцөл байдлаас өрсөлдөөн монополын эсрэг арга хэмжээг нь яаж авах юм гэдэг зүйлийг тодруулж эрх зүйн орчноо бүрдүүлж байж энэ хувьчлал чинь үр нөлөөтэй явах юм аа гэдэг зүйлийг яриад байгаа учраас л хийж байгаа шүү.
Хоёрдугаарт, хувьчлалыг чинь, хөрөнгийн зах зээлээр гаргах 33 компанийг хүлээж авч чадахгүй ээ гэдэг зүйлийг яагаад хэлээд байгаа гэхээр 2022 оны 4 сарын 29-ний өдөр нэг мундаг заалт орсон юм аа. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль дээр. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн 5%-аас ил илүү хувьцааг нь авч болохгүй. Банкны реформ хийнэ гээд хөрөнгийн зах зээлийг шууд унагааж байгаа байхгүй юу. Ийм хуулийг өнгөрсөн парламент баталчихсан учраас хөрөнгийн зах зээл үндсэндээ уначихсан. Төрийн банкны хувьчлал нь уначихсан. Хоёрдогч арилжаан дээр төрийн банкны хувьцаа ямар ч үнэ цэнгүй байгаа. Банкны реформ нэрээр хөрөнгийн зах зээлийг унагаасан шүү. Аливаа зүйлийг бас гаргахдаа тооцоо судалгаатай гаргаагүйн гор нь энэ.
Өмч хувьчлалын асуудлыг биржээр ч бай тодорхой сонгон шалгаруулалттай ч бай хэн одоо хөрөнгө оруулалт хийж, хэнд худалдаж авах боломжийг олгох вэ гэдгийг маш сайн тооцох ёстой. Ялангуяа уул уурхайн компаниуд дээр.
