Байр суурь1 мин унших
Ц.Идэрбат:Сумын эрүүл мэндийн төвд "ДӨРӨӨ ДААХ ГУТАЛ" гэдэг шиг туулах чадвар сайтай автомашн хэрэгтэй байна!
УИХ-ын чуулганы /2025.12.25/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
Зээлийн хэлэлцээрийг дэмжиж байгаа. Боловсрол, эрүүл мэнд, онцгой байдал ХАА гэсэн 4 бас чухал салбарууд руу салбарын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтууд хийгдэх нь гэж үзэж байна. Ялангуяа эрүүл мэндийн салбарт эрүүл мэндийн яаралтай түргэн тусламжийн асуудлыг онцгой анхаарч үзэж байгаа юм. Энд сумдуудын туулах чадвар сайтай автомашины асуудал туйлын чухал. Ялангуяа нэг зам даачих гарын ая даах "дөрөө даах гутал" гэдэг шиг машины сонголтууд хэрэгтэй байна. Цас, зуд болдог байгаа машин нь нэг жоохон цасанд очоод суучихдаг эвдэрчихдэг төвөгтэй байдал руу орчих гээд байдаг.
Сэтгүүлч Ц.Соёлмаа







