Байр суурь2 мин унших
П.Сайнзориг: Чухал асуудлыг нэг УИХ-ын тогтоол гаргаад хаячхаж болохгүй
УИХ-ын чуулганы /2025.12.25/-ны өдрийн хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
Шинэ гишүүдийг “хөөрхөн” өхөөрдөөд байгаа ч юм шиг даапаалаад байгаа ч юм шиг. Битгий тэг л дээ. Би зүгээр л байр сууриа хэлэх гэсэн юм. Тогтоолын төслийгдэмжиж байгаа юм. Бид маш олон ЗГ-т чиглэл өгөх тогтоолуудбид хэд баталж өгөөд байгаа юм. Хэрэгжилт яаж байгаа вэ гэдэг дээр санаа зовоод байгаа юм. Ер нь байнгын хороо болгоноос ингээд тогтоолууд өгөөд байгаа. Орж ирэх нөгөө бүтээгдэхүүн. Жишээ нь ногоон эрчим хүч болон тархмал эх үүсвэрийг дэмжих энэ чиглэлийн ингээд ЗГ-ын тогтоолыг өглөө гэхэд хэчнээн хууль энийг дагаж орж ирэх ёстой вэ. Энийг тооцож байгаа юу? Цаг хугацаатай өгмөөр байна. Өгчхөөд байдаг, үүнийг дагаад магадгүй бие даасан ямар ямар хуулиуд орж ирэх юм, аль аль хуулиуд нэмэлт өөрчлөлт орж ирэх юм гэх мэт ерөнхий хар зураг араас нь хөөцөлдөж явъя. Чухал асуудлыг нэг УИХ-ын тогтоол гаргаад хаячхаж болохгүй. Тархмал эх үүсвэр нь өргөн уудам газар нутагтай Монгол Улсын аятай тухтай, эрүүл орчинд амьдрах нэг шийдэл байхгүй юу. Үүнийг баримжаалсан зүйл байна уу. Ногоон орон сууцын стандарт, ногоон барилга байгууламж гэж юуг хэлэх вэ гэдэг зүйлийн стандартыг шинэчлэх ажил Барилгын яаман дээр явж байсан. Энэ ажил ямар явцтай байгаа юм бол? Байнгын хорооны тогтоол боловч Барилгын сайд энэ дээр мэдээлэл өгч болох уу? Ногоон орон сууцын зээл авъя гэхэд ямар орон сууцыг ногоон орон сууц гэж тооцож, ийм ийм шаардлагуудыг хангасан орон сууцуудыг ногоон орон сууц гэж тооцоод ипотекийн зээлд хамруулах бодлогын юмнууд дээр стандарт мэдээллийн сан бүрдүүлэх ажил ер нь хэр явцтай байгаа юм? Иргэд олон нийтэд мэдээлэл өгөөч ээ гэж хүсэж байгаа юм.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
