Байр суурь2 мин унших

Б.Жаргалан: Иргэд төрд итгэх итгэлээ алдсан!

УИХ-ын нэгдсэн чуулганы /2025.12.26/ хуралдааны УИХ-ын асуулгын цагаар “Уруудсан эдийн засаг, унасан итгэл” сэдэвт мэтгэлцээн өрнүүллээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан Ерөнхий сайд Г.Занданшатараас дараах асуултыг асуулаа.

ОТ төслөөс Монголын талд ноогдох өгөөжийг 53%-аас доошгүй байлгах асуудлыг баталгаажуулах чиг үүргийг УИХ-аас Засгийн ЗГ-т өгсөн. Ийм тогтоол батлагдсан. Хэвлэлийн хурал хийх үеэр өмнө нь УИХ-аас удаа дараалан тогтоолууд баталсан. Хэрэгжилт маш муу байгаа талаар сонсгол дээр ярьсан. Энэ тогтоол хэрэгжих үү гэж сэтгүүлчид асууж байна. Хаврын чуулганаар агаарын бохирдолтой холбоотой нээлттэй ерөнхий хяналтын сонсгол хийж, үүний ар дээр УИХ-аас утаатай тэмцэх асуудлаар тогтоол баталсан. Хэрэгжилтийг хангуулахаар удаа дараагийн албан бичиг хүргүүлсэн ч харамсалтай нь хэрэгжихгүй байсаар өнөөдрийг хүрсэн.

Тэгэхээр өнөөдөр бид итгэл ярьж байна л даа. Төрд итгэх итгэл үнэхээр алга аа! УИХ-д тодорхой шийдвэр гаргаж болж байна. Үүнийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй ЗГ огт биелүүлэхгүй байна. Гэтэл дэд сайд томилсноороо хууль биелүүлж байна аа гээд яриад зогсож байна. Та нөхөд намаржингаа сандал суудал, албан тушаалын хэрүүл маргаан хийлээ шүү дээ. Томилгоо ч дуусахгүй байна. Үүнийгээ хууль биелүүлж байна аа гээд баатар шиг зогсоод байж болохгүй ээ Ерөнхий сайд аа!

Дэд сайд нарыг томилж байгаад, Засгийн газрын сайд нарт огт итгэл төрөхгүй байна. Бодлогын манлайлал харагдахгүй байгаа чинь өнгөрсөн цаг хугацаанд Л.Оюун-Эрдэнийн ЗГ-т ажиллаж байсан сайд нар бүгдээрээ улираад сандал суудлаа сэлгээд ажиллаж байгаа. Б.Чойжилсүрэн сайд эрчим хүчний салбарт үр дүн гаргана гэдэгт энэ улсад итгэх хүн нэг ч алга.  Таны баг бүрэлдэхүүнд итгэл огт төрөхгүй байна. ЗГ гарчиг тавих маягаар гоё афоризмтай, гоё зурагтай постер хийх маягаар ажил хийгээд байна. Цаг хугацаа битгий үрээч ээ. Та 2025 оны 6 дугаар сарын 12-нд томилогдсон. Анхны мэтгэлцээн  таны 100 хоног дээр явагдсан. Өнөөдөр та албан тушаалаа аваад 197 дахь хоногтоо ажиллаж байна. Надад ганцхан асуулт байна. Танд Ерөнхий сайдын албан тушаалд дахиад 100 хоног, за бүүр больё, дахиад 3 хоног ажиллах, үр дүн гаргах итгэл байна уу? 

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

УИХ-ын үйл ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2012
  3. 2011
  4. 2009