Үйл явдал1 мин унших
Орхон аймгаас Монгол Улсын “Үйлчилгээний гавьяат ажилтан” төрлөө

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн зарласны 114 жилийн ойн энэ өдөр Орхон аймаг төдийгүй Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн түүхэнд нэгэн баярт үйл явдал тохиож байна.
28 жилийн турш хүнлэг энэрэнгүй үйлсийн төлөө зүтгэж, бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах үйлсэд амьдралаа зориулж яваа Орхон аймгийн Улаан загалмайн хороон дарга Дамбын Тунгалаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Үйлчилгээний гавьяат ажилтан" хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртлээ.
Тэрбээр:
-1997 оноос хойш Орхон аймгийн УЗХ-ны даргаар ажиллаж, Орхон аймагт 21,300 гаруй гишүүн, 307 сайн дурын идэвхтэн, 28 анхны тусламжийн нөхөрлөл бүхий хүчирхэг бүтцийг бий болгосон
-Япон, Австрали, Хятад, Финланд зэрэг улсын Улаан Загалмайн нийгэмлэгүүдтэй хамтран гамшгийн эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийг дэмжих олон талт төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлсэн
-“Аврагч", "Бэлэн бай" тэмцээнүүдийг санаачлан тогтмолжуулж, иргэдийг гамшиг ослын үед өөртөө болон бусдад туслах мэдлэг чадвартай болгох шинэлэг санаачилгуудыг гаргаж
-“Цусаа өгч амьдрал бэлэглэе" аяныг тасралтгүй өрнүүлж, аймгийн цусны нөөцийг бүрдүүлэхэд манлайлан ажилласан зэрэг гавьяаг байгуулсан билээ.
Иргэдийнхээ зовлон зүдгүүрийг хуваалцаж, тусламжийн гараа сунгах үйлсийг түүчээлэн яваа “Энэрэх үйлсийн эзэн” Д.Тунгалаг даргадаа халуун баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут


