Үйл явдал1 мин унших
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн зарласны 114 жилийн ойн мэндийг хүргэе!

Санаж сэрэх, хүндэтгэн дуурсах түүхтэй, тэмцэгч өвөг дээдсийн үр сад, их хувь заяаны эзэд Монголчууд та бүхэндээ Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн зарласны 114 жилийн ойн мэндийг хүргэе!
Аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ний энэ өдөр VIII Богдыг хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж, таван яам бүхий Засгийн газартай, тусгаар тогтносон Монгол Улсыг байгуулсан билээ.
Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон түүхтэй. Монгол улс үеийн үед мандан бадрах болтугай!
