Үйл явдал1 мин унших

Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын хамт олон хүндэтгэлийн тоглолтоо өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж байна

Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын хамт олон хүндэтгэлийн тоглолтоо өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 01 дүгээр сарын 24-ний өдрийг “ТЭМЭЭНИЙ ӨДӨР” болгон зарласан бөгөөд энэ удаад Монголын хамгийн олон тэмээтэй аймаг болох Өмнөговь аймагт зохион байгуулагдах “Түмэн тэмээний баяр-2026” баярт Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын хамт олон хүндэтгэлийн тоглолтоо өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын хамт олон хүндэтгэлийн тоглолтоо өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж байна

Батлан хамгаалахын сайдын болон ЦДБЭЧ-ын даргын тушаалаар Даланзадгад суманд болох тус тоглолтын бэлтгэл ажил, хувцас, техник хэрэгслийн хяналтын үзлэгийг ЦДБЭЧ-ын дарга, СГЗ, хурандаа Г.Золзаяа болон чуулгын Уран сайхны зөвлөлийн бүрэлдэхүүн энэ өдөр зохион байгууллаа.

“Түмэн тэмээний баяр-2026” баярт зориулсан энэхүү тоглолт нь тус чуулгын 2026 оны хөдөө орон нутгийн ард иргэдэд зориулсан анхны бүрэн хэмжээний тоглолт болж байгаагаараа онцлогтой юм.

Түүх, уламжлалХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2023

Дата архиваас

  1. 2014
  2. 2012
  3. 2009